Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/22-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Улаанбаатар хотын товчоод ачаалал ихтэй байна

Б.Жаргалмаа, IKON.MN
2021 оны 5 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn
Улсын Онцгой комиссын даргын шийдвэрээр шинэчлэн баталсан “Хот болон орон нутаг хооронд иргэдийн зорчих хөдөлгөөнийг зохицуулах түр журам” өнөөдрөөс буюу тавдугаар сарын 22-ноос мөрдөгдөж эхэлсэн.
Энэ дагуу өнөөдөр 06:00 цагаас эхлээн Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дархан-Уул Шарын гол, Дорнод, Дундговь, Орхон, Завхан, Төв Аймаг, Увс, Хэнтий, Хөвсгөл, Өвөрхангай аймаг болон нийслэл хооронд зорчих иргэдийн хөдөлгөөнийг халдвар хамгааллын дэглэмийг сахиулан эхлүүлээд байна.

Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын товчоодод ачаалал үүсжээ.

Орон нутгийг зорчих иргэдэд дараах шаардлагыг тавьж байна. Үүнд 
  1. Дархлаажуулалтын бүрэн тун /2 тун/ авсны дараа 14 хоног өнгөрсөн нотлох баримт шаардлагатай. Энэ тохиолдолд PCR-ын шинжилгээ шаардахгүй.
  2. Сүүлийн дөрвөн сарын хугацаанд коронавирусийн халдвараар өвдөж, эдгэрсэн бол эмчийн магадалгаа шаардлагатай. Эмчийн магадалгааг эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн бол эмнэлгээсээ, гэрээр эмчлүүлсэн бол Өрхийн эрүүл мэндийн төвөөсөө авна.
  3. 0-17 насны хүүхдээс шинжилгээ шаардахгүй боловч шинж тэмдэг илэрсэн тохиолдолд түргэвчилсэн шинжилгээ хийнэ.
  4. Бусад тохиолдолд PCR-ын шинжилгээ /72 цаг хүчинтэй/ эсхүл түргэвчилсэн шинжилгээ /48 цаг хүчинтэй/ шаардана.

Цаг уурын байгууллагаас сэрэмжлүүлэг гаргаад буй.

Өнөөдөр Өмнөговь, Дорноговь, Дундговийн нутгаар салхи секундэд 28-34 метрийг давж ширүүсэх бол Төвийн аймгуудын нутгаар цасан болон шороон шуургатай тул жолооч нарыг тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, дулаан хувцаслаж, шатахууны нөөцөө хангалттай авахыг ОБЕГ-аас анхааруулж байна.

Гэрэл зургийг MPA.mn (2021.05.22-ны 07:00 цаг)

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг