Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/22-НД НИЙТЛЭГДСЭН

Майкрософт компани “Internet Explorer” бүтээгдэхүүнээ “тэтгэвэрт гаргах” хугацааг зарлав

Р.Түвшин, iKon.mn
2021 оны 5 сарын 22
iKon.MN
Зураг зураг

25 жилийн турш хөгжүүлсэн ч зах зээлд амжилт олж чадаагүй интернэт хөтөч “Internet Explorer” бүтээгдэхүүнийхээ хөгжүүлэлтийг зогсоох хугацааг Майкрософт компани зарлажээ.

Цаашдаа Windows 10 үйлдлийн систем дээр тус компаниас зөвхөн Microsoft Edge хөтөч үлдэх юм байна.

2022 оны зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Internet Explorer-ийн хөгжүүлэлт, засвар үйлчилгээг Майкрософт бүрэн зогсоох ажээ.

Internet Explorer хөтөчид зориулж бүтээгдсэн вэбсайтууд, аппликэйшнуудыг Microsoft Edge 2029 он хүртэл дэмжиж ажиллахаар болсон байна.

Дэлхийн интернэт хөтөчийн зах зээлийн 65 хувийг Google-ийн Chrome, 19 хувийг Apple-ийн Safari эзэлж байгаа бол Firefox 3.59, Edge 3.39 хувьтай гурав ба дөрөвдүгээр байруудад тус тус жагсаж байгааг сүүлийн үеийн тоо баримт харуулж байна.

 

Эх сурвалж: AFP