Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/21-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Ууганбаяр: 18-19 насны иргэд дархлаажуулалтдаа идэвхтэй хамрагдахыг хүсье

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 5 сарын 21
iKon.MN
Зураг зураг
ЭМЯ

Тавдугаар сарын 20-ны 19:00 цагийн байдлаарх дархлаажуулалтын явцын мэдээллийг Эрүүл мэндийн яамнаас танилцууллаа. 

Эрүүл мэндийн яамны Хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Вакцины нэгдүгээр тунд Улаанбаатар хотод 933,704 хүн, орон нутагт 885,172 хүн хамрагджээ. Харин хоёрдугаар тунд Улаанбаатар хотод 543,261 хүн, орон нутагт 160,763 хүн хамрагджээ.

Улсын хэмжээнд 1,818,876 хүн нэгдүгээр тунд хамрагдсан бол 704,024 хүн хоёрдугаар тунд хамрагдаад байна. 18-19 насны иргэд дархлаажуулалтдаа идэвхтэй хамрагдахыг хүсье.

Өнөөдөр Улаанбаатар хотод 29 мянган хүнийг дархлаажуулах төлөвлөгөө гарган дархлаажуулалтын цэгүүд ажиллаж байгаа тул идэвхтэй хамрагдахыг урьж байна. Мөн хөдөө алслагдмаал сумдад байгаа иргэдийг дархлаажуулах ажил үргэлжилж байгаа" гэв. 

Дархлаажуулалтын явц: /5сарын 20-ны 19:00 цагийн байдлаар/

 
ЭМЯ

Түүнчлэн энэ сарын 20-ны байдлаар нийт 2,633,900 хүн тун вакцин хийсэн бөгөөд үүнээс 75,923 иргэн илэрсэн шинж тэмдгээ цахимаар мэдээлсэн болохыг ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма хэллээ.

ВИДЕО: 

https://www.facebook.com/iKonNews/videos/473959333894067
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.