Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/21-НД НИЙТЛЭГДСЭН

Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү 4.2 жил байсан бол сүүлийн тооллогоор 9.6 жил болж нэмэгджээ

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 5 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

11:06 2021/05/21

ШУУД ҮЗЭХ: 

https://fb.watch/5CPMjs9Gov/

Үргэлжлүүлэн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн батлахаар санал хураалт явууллаа. 

Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр хуулийн төслийг нийт 39-өөс дээш гишүүний саналаар эцэслэн баталдаг болсон. Энэ дагуу дээрх хуулийн төслийг эцэслэн батлах эсэхээр санал хураалт явуулахад 39 гишүүний босгод хүрсэнгүй. Тиймээс гишүүдийн ирцийг бүрдүүлж байж санал хураалт явуулан, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг эцэслэн баталлаа. 

10:50 2021/05/21

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа: Бид Хүн ам, орон сууцны тооллогын дүнгийн тоон мэдээллийг сонсоод өнгөрөх биш сөрөг үзүүллэлттэй холбоотой асуудлаар салбар яаманд асуулга тавих, тусгайлан үүрэг чиглэл өгөх боломж байгаа юм.

Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа: Өмнөх тооллоготой хариуцуулахад санаа зовох хэд хэдэн үзүүлэлт байна. Тухайлбал, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү нэмэгдээд байгаа. 1992 онд 4.2 байсан бол сүүлийн тооллогоор 9.6 жил болж нэмэгдсэн.

Мөн дээд боловсролтой эмэгтэй хүний тоо эрэгтэйгээс илүү байгаа нь жендэрийн тэгж байдлын асуудлыг бий болгож байна. Гэр бүлийн тухайд ганц бие хүний тоо 2010 оны тооллогоор 75.9 мянга буюу нийт дүнд эзлэх хувь нь 10.6 байсан бол энэ удаагийн тооллогоор 137.8 мянга буюу 15.4 болж нэмэгдсэн.

Сайжирсан үзүүлэлтээс дурдвал, бичиг үсэг тайлагдсан байдал өмнөх тооллоготой харьцуулахад 98.3 хувиас 98.7 хувь болж нэмэгдсэн.

Дэд бүтцэд холбогдсон байшин, орон сууцанд амьдарч байгаа нийт хүн амын тоо 15.2 хувиас 29.4 хувь болж нэмэгдсэн сайжирсан үзүүлэлт байна.

09:49 2021/05/21

УИХ-ын чуулганы Баасан гарагийн хуралдаан эхэллээ.

Хүн ам, орон сууцны ээлжит тооллогыг эхлүүлэх цагийг 2020 оны нэгдүгээр сарын 8-9-нд шилжих шөнийн 00:00 цагаар тогтоож, долоо хоногийн хугацаанд зохион байгуулжээ.

Хүн ам, орон сууцны 2020 оны улсын тооллогын дүнг Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа танилцуулав. 

Тэрбээр "Хүн ам, орон сууцны 2020 оны улсын тооллогын дүнгээр нийт хүн ам 3,296,866, үүнээс Монгол Улсын нутаг дэвсгэр дээр амьдарч буй 3,197,020, зургаагаас дээш сарын хугацаатайгаар гадаад улс оронд амьдарсан Монгол Улсын иргэдийн тоо 122,301 байгаа юм байна. Хүн амын жилийн дундаж өсөлт 2010-2020 оны тооллогын жилд 2.2 хувийн өсөлттэй байгаа дүн мэдээг танилцууллаа. Манай улсын хэмжээнд хүн амын өсөлтийн оргил үе нь 1979-1989 онд 2.9 хувь, хамгийн бага нь 1935-1944 онд 0.3 хувь байжээ. Үндэсний статистикийн хорооноос 2015 онд гаргасан хүн амын хэтийн тооцоогоор 2031 онд Монгол Улсын хүн ам 4 сая хүрэх магадлалтай. 

Монгол Улс насны бүтцийн хувьд залуу хэвээр байна. Тухайлбал, нийт хүн амын 31.5 хувийн 0-14 насны хүүхэд, 64.4 хувийг 15-64 насныхан, 4.1 хувийг 65-аас дээш насны хүн ам эзэлж байна. Хүн амын ачаалал буюу хөдөлмөрийн насны хүн амд ногдох хүүхэд, ахмад настан гэх мэт тэжээлгэгч хүн амын тоо 55.3 хувь байна. Хүн амын голч нас 27.9 болсон нь сүүлийн 30 жилд голч нас 10-аар нэмэгдсэнийг илэрхийлж байна" гэв. 

Гадаад улсад аж төрж буй иргэдийн 34.2 хувь нь суралцах зорилготой байгаа бол 20.6 хувь нь ажиллах, 12.6 хувь нь гэр бүлийн шалтгаанаар, 11.7 хувь нь суурьших, 10.4 хувь нь хөдөлмөрийн гэрээгээр, 1 хувь нь албан томилолтоор амьдарч байгаа. Харин 9.5 хувь нь бусад шалтгаанаар гадаад улсад амьдарч байгаа гэх дүн мэдээлэл гарчээ.

Нийт өрхийн тоо 897,427 байгаа бол үүний 60.9 хувь нь байшин орон сууцанд, үүн дотроо орон сууцанд амьдардаг нь 29.4 хувь юм байна. 342,409 буюу нийт өрхийн 38.2 хувь нь гэрт, 8,039 өрх буюу 0.9 хувь нь бусад төрлийн сууцанд амьдардаг гэх дүн мэдээ гарчээ. Улсын хэмжээнд нийт өрхийн 8.4 хувь нь буюу 74.8 мянган өрх өөрийн гэсэн сууцгүй, эдгээрийн 80 орчим хувь нь хотод амьдардаг байна.

Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд: 

  • Хүн ам, орон сууцны 2020 оны улсын тооллогын дүн;
  • Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Эцэслэн батлах үе шат/.