Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/21-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдөр иргэдэд вакцин хийх суурин болон явуулын ЦЭГҮҮД

Т.Саран, iKon.mn
2021 оны 5 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
Улаанбаатар хотод өнөөдөр буюу тавдугаар сарын 21-нд 55 суурин цэгт, 29 явуулын автобусаар 135 багийн 818 эмч, ажилтан ажиллаж, 27,733 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.
Нийслэлийн хэмжээнд I тунд 2,863, II тунд 16,947, нийт 19,810 иргэнийг дархлаажуулалтад хамрууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 98 хувь буюу 933,916 нь I тунд, 57 хувь буюу 543,379 нь II тунд хамрагджээ. 

Коронавирусийн эсрэг вакцин хийх цэгүүд 09:00-18:00 цаг хүртэл ажиллана. 

Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулъя.