2021/07/24
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,848.63₮
B30
УЛААНБААТАР
26°
|
14°
B30
УЛААНБААТАР
22°
|
16°
B30
УЛААНБААТАР
21°
|
15°
09:00
S30
18°
10:00
S30
20°
11:00
S30
22°
12:00
S30
23°
13:00
S30
25°
14:00
S30
26°
15:00
S30
26°
16:00
S30
26°
17:00
S30
25°
18:00
S30
24°
19:00
S26
22°
20:00
S26
20°
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/20 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Вакцины хоёр тунг хийлгээд 14 хоносон иргэдэд энэ сарын 22-ноос амралт, жуулчны бааз, саун, хоолны газрууд заалаар үйлчилнэ

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 5 сарын 20
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улсын онцгой комиссоос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга Ц.Ганзориг "Вакцины давтан тунгаа хийлгээд 14 хоносон иргэнд тавдугаар сарын 22-ноос зарим төрлийн үйл ажиллагааг нээхээр болсон. Тухайлбал, 

  • Ресторан, кафе, сүлжээ хоолны газрууд давтан тун аваад 14 хоносон хүмүүст заалныхаа 50 хувийн дүүргэлттэйгээр үйлчлэх нь нээлттэй.
  • Дэн буудал болон зочид буудлыг нээнэ.
  • Амралтын газар, жуулчны баазууд гэр бүлийн хүрээнд давтан тунгаа хийлгэсэн хүмүүсийг хүлээн авч үйл ажиллагаагаа нээнэ. 
  • Сауны газар 50%-ийн дүүргэлттэйгээр давтан тунгаа аваад 14 хоносон хүмүүст нээлттэй үйлчилнэ" хэмээв. 

Мөн "Караоке, баарны үйл ажиллагааг коронавирусийн халдварын эрсдэлийн үнэлгээг хийж байгаад зургаадугаар сарын 2-ноос нээх эсэхийг шийднэ" гэдгийг тэрбээр хэллээ.

Улсын хэмжээнд коронавирусийн эсрэг вакцины нэгдүгээр тунд нийт хүн амын 87.6% /1,810,479 хүн/, хоёрдугаар тунд 33.1% /685,189 хүн/ нь хамрагдаад байгаа юм. 

ВИДЕО: 

https://www.facebook.com/iKonNews/videos/586703395643714

 

x