Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/20-НД НИЙТЛЭГДСЭН

Төсвийн дэмжлэг, хүүхдийн мөнгө, вакцин авахад зориулж Азийн хөгжлийн банкнаас 170 сая ам.долларын зээл авахаар болов

Т.Саран, iKon.mn
2021 оны 5 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

15:02 2021/05/20

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/617095566355272

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн зарим заалтыг түдгэлзүүлсэн Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 04 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн байнгын хорооны саналыг дэмжье гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжив. 

Ингэснээр Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 04 дүгээр дүгнэлтийн тухай УИХ-ын тогтоол батлагдлаа. 

14:37 2021/05/20

УИХ-ын гишүүн Д.Ганбат "Энэ зээлийг зайлшгүй авах шаардлагатай юу? Зээлээ яаж төлөх гэж байна. Ямар ч улс орон зээлээ эргэлтэд оруулдаг. Гэтэл зээл авч байгаа хүмүүс нь гавьяа байгуулж байгаа юм шиг харагддаг болжээ. Энэ танхимд ч гэсэн зээл авч байх ёстой юм шиг хандлагатай болсон байна. Зээлэнд нутаг орноо өгч байгаа тохиолдол гараад эхэлсэн. Зээл авч, халамж санхүүжүүлэх гэж байгаа нь их харамсалтай байна. Хоёр хүний нэг нь ядуу, ажилгүй иргэдийн тоо өссөөр байна" гэв. 

ХНХ-ын сайд А.Ариунзаяа "Зээлийн хувьд Азийн хөгжлийн банкнаас хөнгөлөлттэй энгийн үүсвэрийн зээл авч байгаа. Эргэн төлөгдөх хугацаа нь 25 жил . Үүнээс эхний таван жилдээ үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөж байгаа. 170 сая ам.доллар нь өмнөх  300 сая ам.доллар дээр нэмэгдэж байгаа юм.  Хүнд байдалд байгаа учраас эдгээр нэмэлт санхүүжилтийг авч байна.

Уг санхүүжилтийн 100 сая ам.долларыг төсвийн дэмжлэгт, 70 сая ам.долларыг 2021 оны долдугаар сар хүртэл хүүхдийн 100 мянган төгрөгийг олгохоор төлөвлөсөн. Энэ жилийн хувьд хүүхдийн мөнгөнд 864 тэрбум төгрөг улсын төсөвт суусан" гэлээ. 

Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг гишүүдийн олонх дэмжсэн тул эцэслэн батлав. 

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 04 дүгээр дүгнэлтийг хэлэлцэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг Үндсэн хуулийн цэц 2021 оны тавдугаар сарын 12-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа хянан хэлэлцээд шийдвэрлэжээ. 

Үндсэн хуулийн цэц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.4 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтад “тухайн эрүүгийн хэрэгт хэрэглэх хуулийн заалт Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн талаарх гомдлыг Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэн хянан шийдвэрлэж байгаа бол;” гэж, 34.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх хэрэглэх хууль нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн эсэхийг хянан шийдвэрлэх маргаан Үндсэн хуулийн цэцэд үүссэн тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлнэ.” гэж тус тус заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “... тэгш байдал ...-г хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэж заасныг зөрчсөн хэмээн дүгнэлт гаргасан байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.4 дүгээр зүйлийн  1.3 дахь заалтад “тухайн эрүүгийн хэрэгт хэрэглэх хуулийн заалт Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн талаархи гомдлыг Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэн хянан шийдвэрлэж байгаа бол;” гэж, 34.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх хэрэглэх хууль нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн эсэхийг хянан шийдвэрлэх маргаан Үндсэн хуулийн цэцэд үүссэн тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлнэ.” гэж заасныг тус тус Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2021 оны тавдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ.

14:22 2021/05/20

УИХ-ын чуулганаар Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Уг хуулийн төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралданаар хэлэлцээд дэмжсэн билээ.

Уг санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хүрээнд 170 сая ам.долларын нэмэлт эх үүсвэр авах асуудлыг тусгасан байна. Санхүүжилтийн 100 сая ам.долларыг төсвийн дэмжлэгт, 70 сая ам.долларыг 2021 оны долоодугаар сар хүртэл хүүхдийн 100 мянган төгрөгийг олгоход, үлдсэнийг нь цар тахлын эсрэг вакцин худалдан авах санхүүжилтэд зарцуулахаар тооцжээ.
Азийн хөжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөгдөх хугацаа нь 25 жил, үүнээс эхний таван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөж, зээлийн жилийн хүү нь хоёр хувь байх бол энгийн эх үүсвэрийн зээлийн эргэн төлөгдөх хугацаа 15 жил, үүнээс эхний гурван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх бөгөөд зээлийн хүү нь Лондонгийн банк хоорондын зах зээлийн зургаан сарын хүү дээр 0.5 хувийн шимтгэл болон хөрөнгийн нөөцийг баталгаажуулсан хураамж болох 0.15 хувийг нэмсэнтэй тэнцүү байх нөхцөлтэй ажээ. 