Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/20-НД НИЙТЛЭГДСЭН

Орон нутагт зам тээврийн ослын улмаас хүүхдийн амь хохирчээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2021 оны 5 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст Мягмар гарагт зам тээврийн ослын шинжтэй 159 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд дөрөв, орон нутагт хоёр хүн гэмтсэн бол нэг хүүхдийн амь хохирчээ.

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

 Нийслэлд

  • Явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр-1 
  • Унадаг дугуйтай автомашинд мөргөгдөх хэлбэрээр-2
  • Мотоцикл автомашинтай мөргөлдөх хэлбэрээр жолооч 1

Орон нутагт

  • Автомашин шон мөргөх хэлбэрээр зорчигч-1
  • Явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр-1 тус тус гэмтсэн.

Хүүхдийн амь хохирсон ослын тухайд тавдугаар сарын 18-ны 18:00 цагийн орчимд Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нутагт шороон замд Honda-Stepwgn маркийн машин онхолдсоны улмаас хоёр хүн гэмтэж, нэг хүүхэд энджээ.

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийслэлд 44, орон нутагт 19, улсын хэмжээнд 63 зөрчил илэрчээ.

Жолооч та согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх,  явган зорчигчид зам тавьж өгч байх,  явган зорчигч та бүхэн гарц, гарамтай хэсгээр зам гарах, бага насны хүүхдийг харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, унадаг дугуйтай замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний дүрмийн дагуу оролцох, мотоциклтой замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай хэрэглэх, хурд хэтрүүлэх байх нь аюул ослоос хамгаална.