Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/20-НД НИЙТЛЭГДСЭН

САЙН МЭДЭЭ: Вакцины аюулгүй байдал, үр дүнг хянадаг биобэлдмэлийн лабораторийг сэргээн байгуулахаар болжээ

Г.Өлзийхутаг, iKon.mn
2021 оны 5 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн хэвлэлийн хуралд Монголын вирус судлалын нийгэмлэгийн гишүүн доктор Ж.Оюунбилэг оролцож, мэдээлэл өглөө.

Тэрбээр "Вакцины үр дүн, саармагжуулах эсрэг бие хэр хэмжээнд тогтож буй гэх дүгнэлтийг үндэсний хэмжээний вакцин, биобэлдмэлийн лаборатори хийх ёстой. Түүнийг сэргээн байгуулах шийдвэрийг Засгийн газраас гаргасан" хэмээн онцлов.

Доктор Ж.Оюунбилэг хэлэхдээ "Вакцины үндэсний үйлдвэрлэлийн ач холбогдлын талаар хэлэхэд,

  • Манай эрдэмтдийн хийсэн сүүлийн үеийн судалгаагаар монгол хүний бие махбодод дасан зохицсон нутгийн омог үүсэж байгаа нь тогтоогдсон,
  • Шинэ коронавирусээс гадна өөр аюултай үүсгэгчээр үүсгэгдсэн шинэ болон дахин сэргэж байгаа халдвар /гахай, шувууны томуу/ тархах эрсдэл байсаар байна.

Иймд шинэ коронавирусийн эсрэг өвөрмөц иммуноглобулин ба вакцин үйлдвэрлэх, вакцин биобэлдмэлийн үндэсний хяналтын лабораторийг сэргээн байгуулахыг дэмжсэн шийдвэрийг Засгийн газар, УОК гаргасан.

Монгол Улс цагаан цэцэг өвчний эсрэг өөрийн үйлдвэрлэсэн вакцинаар хүн амаа дархлаажуулж, уг халдварыг бүрэн устгасан түүх бий.

Манай улс ингэснээр шинэ коронавирусийн эсрэг дархлаажуулалтаар дэлхийн түвшинд тэргүүлж, улмаар уг халдварыг жолоодлоготой болгож, хяналтад оруулах бүрэн бололцоотой боллоо” гэсэн юм.

ВИДЕО:

https://www.facebook.com/191166414402268/videos/1278463992547541