Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/20-НД НИЙТЛЭГДСЭН

"Хоногт эдгэрч буй хүний тоо батлагдсан тохиолдлоос олон байгаа нь халдвар хяналтад орж байгааг илтгэх үзүүлэлт"

Г.Номин, iKon.mn
2021 оны 5 сарын 20
iKon.MN
Зураг зураг
ЭМЯ

Хоногт эдгэрч буй хүний тоо батлагдсан тохиолдлын тооноос өндөр болж байгаа нь халдвар хяналтад орж байгааг илтгэх эерэг үзүүлэлт гэдгийг биологийн шинжлэх ухааны доктор Ж.Оюунбилэг хэллээ. 

Өнгөрсөн хоногт 805 хүн эдгэрсэн бол 519 халдварын шинэ тохиолдол батлагдсан бөгөөд тавдугаар сарын 2-ноос хойш хоногт бүртгэгдэх тохиолдлын тооноос эдгэрсэн хүний тоо олон байгаа юм. 
 

Үргэлжлүүлэн тэрбээр "Монголчууд хүн, малынхаа вакциныг үйлдвэрлэдэг орон. Цагаан цэцэг өвчний вакциныг өөрсдөө үйлдвэрлээд, тус өвчнийг устгасан. Мөн халдварт сааг устгасан амжилттай байгаа. 

Уламжлалт мэдлэг түүхтэй ард түмэн учраас өөрийн үүрэг хариуцлагаа ухамсарлан вакциндаа өргөн хамрагдаарай. Ингэснээр Монгол Улс цар тахлыг хяналтандаа авсан дэлхийн эхний улсуудын нэг болох боломж байна. Наймдугаар сар гэхэд коронавируст халдварын дэгдэлтийг дарж авахын тулд хүн бүр хичээцгээе" гэв. 

ВИДЕО ҮЗЭХ: /2021.05.20/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/1278463992547541