Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/11-НД НИЙТЛЭГДСЭН

ГРАФИК: Арилжааны банкуудаас татаж төв банканд төвлөрүүлсэн мөнгөний хэмжээ ₮10 их наядыг давлаа

Б.Жаргалмаа, IKON.MN
2021 оны 6 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монголбанкны статистик мэдээллээр 2021 оны зургаадугаар сарын 7-ны байдлаар Төв банкны үнэт цаас(ТБҮЦ) 10.09 их наяд төгрөгт хүрчээ.

График. Төв банкны үнэт цаасны үлдэгдэл (Эх сурвалж: Монголбанк)

 

 

Өнгөрсөн оны мөн үед 4.3 их наяд төгрөг байсан ТБҮЦ ийнхүү жилийн хугацаанд 135% өссөн байна. 

Төв банк 2018 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн 4 долоо хоногийн хугацаатай ТБҮЦ-ыг хүүгийн дээд хязгаар буюу бодлогын хүүгээр, хэмжээг хязгаарлахгүй хэлбэрээр долоо хоног бүр зохион байгуулж банкууд дээрх бэлэн мөнгийг татах болсон. Тухайн үед бодлогын хүү 10%-тай байсан бол өнөөдөр 6% болж буурсан. Өөрөөр хэлбэл, Монголбанк үнэт цаас гарган арилжааны банкуудаас 10 их наяд төгрөгийг татаж аваад хүүнд нь жилд ойролцоогоор 600 тэрбум төгрөг төлж байгаа гэсэн үг юм. 

Төв банканд байрлах үнэт цаасны хэмжээ 2020 оны эцэс гэхэд 7.7 их наяд төгрөгт хүрсэн юм. Монголбанканд хуримтлагдсан уг мөнгийг эдийн засагт дайчлан оролцуулахаар төлөвлөж байгааг УИХ-ын дарга Г.Занданшатар 2020 оны сүүлчийн чуулганыг хаахдаа хэлж байв. Гэвч уг мөнгө 2021 гарснаас хойш хагас жилийн хугацаанд 30% өсжээ. 

Үндэсний статистикийн хорооноос хамгийн сүүлд танилцуулснаар дөрөвдүгээр сарын байдлаар мөнгөний нийлүүлэлт буюу М2 26.6 их наяд төгрөгт хүрээд буй.

График 2. Мөнгөний нийлүүлэлт

Тэгвэл үүнээс 10 их наяд буюу зах зээл дээрх 2.7 төгрөг тутмын 1 нь Төв банканд хадгалагдаж байна.