Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/19-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Баатархүү: Хөл хорионы үеэр цахим орчинд иргэдийг залилах, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой хэргүүд өссөн

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 5 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийсэн.

Энэ үеэр тэрбээр "Хөл хорионы үед бүх гэмт хэргийн тоо буурсан үзүүлэлттэй байна. Мөн золгүй байдлаар нас барах эсвэл амиа хорлолт зэрэг хэргүүдийг шууд хөл хориотой холбон тайлбарлах боломжгүй.

Гэхдээ хөл хорионы үеэр цахим орчинд иргэдийг залилах хэрэг болон гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой хэргүүд өссөн байна. Цагдаагийн байгууллагаас гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр тодорхой ажил арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

Тухайлбал, өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд 102 тусгай дугаарын утас мессежээр гомдол мэдээлэл хүлээн авч байна. Өөрөөр хэлбэл, тухайн иргэн хүчирхийлэл үйлдэгчийн хажууд ярих боломжгүй бол мессежээр мэдээлэл өгөх боломжтой болсон.

Мөн хөл хорионы үеэр удаа дараа хүчирхийлэл үйлдэж, арга хэмжээ тооцуулж байсан буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх эрсдэлийн үнэлгээ нь өндөр гарсан иргэдийн гэрээр нь хамтарсан багийн ажилчид халдвар хамгааллын дэглэмээ баримтлан явсан.

Энэ ч нэлээд үр дүнтэй арга хэмжээ болсон" гэсэн юм.