Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/19-НД НИЙТЛЭГДСЭН

СЗХ орон нутгийн төлөөлөгчидтэйгөө цахим уулзалт хийлээ

ikon.mn
2021 оны 5 сарын 19
iKon.MN
Зураг зураг
СЗХ

Санхүүгийн зохицуулах хорооноос орон нутгийн төлөөлөгчидтэйгөө өнөөдөр цахим уулзалт хийж сургалт, мэдээлэл өглөө. 

Энэ үеэр санхүүгийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал, цар тахлын нөлөөлөл, хөрөнгийн болон даатгалын зах зээл, банк бус санхүү зэрэг зохицуулалтын нийт  салбарт хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаарх цаг үеийн мэдээллийг өгсөн юм. Мөн хяналт шалгалт мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх асуудал, криптовалют /койн/-ын талаар болон цаашид анхаарах зүйлс, зохицуулалтын салбарт шинээр нэмэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө зуучлал, үнэт металлын чиглэлийн үйл ажиллагааны хүрээнд анхаарах асуудлын талаар танилцууллаа.

Түүнчлэн Хорооны шинэчилсэн бүтэц, зохион байгуулалт, 2020 оны үйл ажиллагааны талаар болон орон нутгийн төлөөлөгчдийн өнгөрсөн оны ажлын тайлангийн талаар танилцуулж санал бодлыг нь сонссон юм. Орон нутгийн төлөөлөгчид Хороо болон нутгийн удирдлагын хамтын ажиллагаа, бодлогын уялдааг хангах, мэдээлэл солилцох чиглэлд анхаарч ажиллах мөн сургалтад хамрагдагдаж мэдээлэл мэдлэг авах талаар түлхүү онцолж байлаа.  

 

Сургалтад 21 аймгийн бүх төлөөлөгч хамрагдсан бөгөөд Хорооны орон нутаг дахь төлөөлөгчдийн бүрэн эрхийг аймаг, нийслэлийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга нар бүртгэлийн мэргэжилтнүүдийн хамт хавсран гүйцэтгэдэг.