Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/19-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Нарангэрэл: Халдварт өвчнийг бороо гэж үзвэл вакцин шүхэр юм

Г.Номин, iKon.mn
2021 оны 5 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийг хамгаалах газрын ахлах мэргэжилтэн Д.Нарангэрэл вакцинжуулалтын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Вакцин бол ХХ зуунд анагаах ухааны салбарт гарсан онцлох 10 нээлтийн нэг нь юм. Вакцин хэрэглэж эхэлснээс хойш дэлхий дахинд 20 гаруй өвчнийг устгаж, жилд дунджаар 2 сая хүүхдийн амь нас эрсдэхээс сэргийлж байна. Халдварт өвчнийг бороо гэж үзвэл вакцин шүхэр юм гэж ярьдаг. 

Дэлхий дахиныг хамарч удаан хугацаагаар үргэлжилж буй анхны цар тахал дэгдээд байна. Үүнтэй холбоотойгоор жил гаруйн хугацаанд коронавируст халдварын эсрэг вакцин бүтээгдлээ. Одоогоор ДЭМБ-аас таван вакцинд яаралтай горимоор хэрэглэх зөвшөөрөл өгөөд хэрэглэж байгаа. Вакцинжуулалтын үр дүнд нь халдвараас сэргийлэх, эндэгдэл багатай даван туулах боломж бүрдэх юм. 

Вакцин хийнэ гэдэг нь хүний биед гадны биеийг оруулж байгаа гэдэг утгаараа хариу урвал үзүүлэх бүрэн боломжтой. Манай улсад хэрэглэж буй Синофарм үйлдвэрийн Vero Cell вакцины хувьд идэвхгүй буюу микроб хор байхгүй учраас гаж урвал үзүүлэхгүй. Гэхдээ хавсарсан эмгэг байвал тухайлбал, зүрх судасны өвчин, зүрхний дутагдал, амьсгалын дутагдалтай хүмүүст хариу урвал илүү мэдрэгдэнэ. Тиймээс биеийн байдлаа бодитоор эмчид хэлэх ёстой. Жижиг гэлтгүй бүх зовууриа заавал хэлээд вакцин хийлгэх эсэхээ шийднэ. 

Вакцин хийлгэхийн өмнө 2-3 хоног биеэ бэлдэх, хийлгэсний дараа эмчийн зааврын дагуу гам барих хэрэгтэй. Мөн эрүүл агаарт гарах, тайван байх, унтаж амрах, чанартай хоол хүнс хэрэглэх гэх мэтээр дархлаагаа дэмжээрэй" гэв. 

ВИДЕО ҮЗЭХ: /2021.05.19/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/268110318154884