Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/19-НД НИЙТЛЭГДСЭН

Вакцины нэгдүгээр тунгийн дархлаажуулалтаар 206 улсаас Монгол хоёрт бичигдлээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 5 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнгөрсөн хоногт улсын хэмжээнд 22,198 хүн коронавирусийн эсрэг вакцины нэг болон хоёрдугаар тунгаа хийлгэжээ.

Монгол Улс 2021 оны долдугаар сарын 1-н гэхэд нийт хүн амынхаа 60 хувийг буюу 2,067,292 иргэнээ бүрэн дархлаажуулахаар төлөвлөсөн.

Тэгвэл өнөөдрийн байдлаар вакцинд хамрагдах ёстой нийт хүн амын 87.2 хувь нь буюу 1,802,270 хүн эхний тунгаа хийлгээд байна. Үүнээс 666,287 хүн буюу 32.2 хувь нь бүрэн тунгаа авчээ.

Дэлхий дахинд 206 улсад коронавирусийн эсрэг вакцинжуулалтын ажил хийгдэж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 1.5 тэрбум хүн дархлаажуулалтад хамрагдсан байна.

Дээрх 206 улсаас вакцины нэгдүгээр тунгийн дархлаажуулалтаар Монгол Улс хоёрдугаарт бичигдэж байгаа юм.

Харин нэгдүгээрт Израил улс тэргүүлж байгаа бөгөөд нийт хүн амынхаа 62.8 хувийг вакцины эхний тунгаар дархлаажуулсан байна.

 

Улаанбаатар хотын хувьд 926,677 иргэн вакцины эхний тунгаа хийлгэсэн бол орон нутагт 875,593 хүн вакцинд хамрагджээ.

Нийт вакцинд хамрагдсан иргэдийг насны бүлгээр ангилж үзвэл 65-69 насныхан хамгийн идэвхтэй байгаа юм.

Харин 25-29 болон 85-аас дээш насны иргэдийн вакцинд хамрагдалт хамгийн бага хувьтай байна.

Дархлаажуулалтын явц насны бүлгээр:

 

Дархлаажуулалтын явц орон нутагт /аймаг тус бүрээр/:

 

Дархлаажуулалтын явц /дүүрэг тус бүрээр/: