2021/07/25
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.14₮
B30
УЛААНБААТАР
25°
|
15°
B30
УЛААНБААТАР
22°
|
14°
B30
УЛААНБААТАР
23°
|
13°
17:00
S26
20°
18:00
S26
20°
19:00
S26
20°
20:00
S26
19°
21:00
S26
18°
22:00
S26
17°
23:00
S26
16°
00:00
S26
16°
01:00
S26
16°
02:00
S26
15°
03:00
S26
15°
04:00
S26
14°
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/19 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Фордын анхны бүрэн цахилгаан пикапыг АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден унаж шалгав

Р.Түвшин, iKon.mn
2021 оны 5 сарын 19
iKon.MN
Зураг

Өчигдөр Америкийн автомашин үйлдвэрлэгч Форд компани анхны бүрэн цахилгаан хөдөлгүүртэй F-150 Lightning загварын пикапаа нийтэд танилцуулжээ.

Мичиган муж дахь Фордын төв байранд болсон танилцуулах арга хэмжээнд АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден оролцсон байна.

Форд компани Mustang Mach-E загварынхаа дараа хоёр дахь бүрэн цахилгаан хөдөлгүүрт автомашинаа танилцуулж байгаа нь энэ юм.

 

F-150 бол Америкчуудын хамгийн түгээмэл хэрэглэдэг пикап тул цахилгаан хувилбар нь бас эрэлт өндөртэй байгаа.

Шинэ загварынхаа үнэ, техник үзүүлэлтийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг Форд өнөөдөр буюу Лхагва гарагт зарлахаар болжээ.

Жо Байден “Авто салбарын ирээдүй бол цахилгаан. Үүнээс буцах зам байхгүй” гэж нээлтийн үеэр хэлсэн байна.

Тэрбээр засаглалынхаа хугацаанд цахилгаан автомашин, лидиум батарей, цэнэглэгч станцын технологийг дэмжих дэд бүтцийн бүтээн байгуулалтад их хэмжээний хөрөнгө зарцуулах төлөвлөгөөтэй байгаа.

Жо Байден нээлтийн арга хэмжээний дараа F-150 Lightning загварыг өөрийн биеэр жолоодож шалгажээ. Тэрбээр дараа нь сэтгүүлчидтэй уулзахдаа “This sucker’s quick” гэж сэтгэгдлээ хуваалцсан байна.

Эх сурвалж: The Verge

 

x