Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/18-НД НИЙТЛЭГДСЭН

А.Амбасэлмаа: COVID-19-ийн хөнгөн хэлбэрээр өвчилсөн хүмүүс биеэ маш сайн хянах шаардлагатай

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 5 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн хэвлэлийн хуралд Эрүүл мэндийн сайдын зөвлөх, доктор А.Амбасэлмаа оролцож, мэдээлэл өглөө.

Тэрбээр “Халдварын хөнгөн, балархай шинж тэмдэгтэйгээр гэртээ тусгаарлагдаж эмчлүүлж байгаа хүмүүс өөрийгөө маш сайн хянах хэрэгтэй.

Өөрөөр хэлбэл, халдварын хөнгөн балархай хэлбэрээр өвчилсөн хүмүүс өвчнөө тоохгүй яваад хүндрүүлж болохгүй.

Өнөөдөр эмнэлэгт хүргэгдэж буй коронавирусийн халдвар авсан иргэдийн ихэнх нь хүндэрсэн хойноо ирж байна. Тиймээс хэдий шинж тэмдэггүй, хөнгөн хэлбэрээр өвчилсөн ч халуурах, амьсгаа давчдах, амьсгалахад бэрхшээлтэй болж эхэлбэл өөрийнхөө хүчил төрөгчийг эрүүл мэндийн байгууллагаар яаралтай хянуулах арга хэмжээ авах ёстойг сануулъя.

Түүнээс гадна, шинж тэмдэггүй, хөнгөн хэлбэрээр өвчилсөн хүмүүс халдвар батлагдсанаас хойш 14 хоногийн хугацаанд бусдад халдвар тараана гэдгээ маш сайн анхаарч, хянамгай байх ёстой.

Мөн ойрын хавьтал болсон хүмүүс ч өөрийгөө өвдсөн байж болзошгүйг анхаарч, өөрийгөө тусгаарлан нэг ч гэсэн хүнд халдвар алдахгүйн тулд хичээх ёстой.

Бид энэ өвчнийг дан ганц вакцинаар давж гарч чадахгүй. Вакцин хийлгэсэн ч нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээг маш сайн хэрэгжүүлж байж энэ бүх ажил үр дүнд хүрэх тул иргэн бүр сонор сэрэмжтэй байхыг хүсье" гэв.

Халдвар авсан зарим иргэн эмчийн зөвлөмжийн дагуу эмнэлэгт хэвтээгүйгээс болж гэртээ хүндэрч эмнэлэгт хүргэгдэх тохиолдол гарч байгааг Эрүүл мэндийн яамнаас анхааруулав.

Иймд иргэдийг халдвар авсан тохиолдолд заавал эмчийн зөвлөгөөг дагахыг сануулж байна.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/761759617851519