Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/18-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ дөрөвдүгээр сарын байдлаар 3.7 их наяд төгрөгт хүрэв

Б.Дэлгэр, iKon.mn
2021 оны 5 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Монголын Хөрөнгийн Бирж

Монголын Хөрөнгийн биржийн зах зээлийн үнэлгээ 2021 оны дөрөвдүгээр сарын байдлаар 3.72 их наяд төгрөгт хүрч, өмнөх сараасаа 0.73% өсжээ.

Үүнээс ТОП-20 индекс 8%-ийн өсөлттэй байсан талаар Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээлэв. 

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Хөрөнгийн бирж хоёрдогч зах зээлд 303,546,020 үнэт цаас арилжаалсан байна. 

Нийт арилжааны үнийн дүнгээс хөрөнгө оруулалтын байдлыг харвал:

  • 88.6% нь дотоодын аж ахуйн нэгж
  • 9.99% нь дотоодын иргэн байгаа бол
  • 1.85% нь гадаадын аж ахуйн нэгж
  • 0.1% нь гадаадын иргэд эзэлж байгаа аж. 

Топ 20 индекс нь Монголын Хөрөнгийн Биржээс гаргадаг индекс бөгөөд 20 компаниас багцаа бүрдүүлдэг. Жилд хоёр удаа багцдаа өөрчлөлт оруулдаг байна. Шалгуур үзүүлэлт нь зах зээлд идэвхтэй арилжаалагдсан байдал, зах зээлийн үнэлгээ өндөр байх явдал юм. Топ 20 индекс Монголын Хөрөнгийн Биржийн чиг хандлагыг тодорхойлдог.