Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/18-НД НИЙТЛЭГДСЭН

"Отор нүүдлээр явсан малчдыг вакцинд хамруулахаар зарим тохиолдолд 200-300 км газар туулж байна"

Г.Номин, iKon.mn
2021 оны 5 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улсын хэмжээнд өчигдөр 19,374 хүнийг дархлаажуулалтад хамруулжээ. Ингэснээр нийслэлд вакцинд хамрагдах нийт хүмүүсийн 97 хувь эхний тун, 52 хувь нь бүрэн тунд хамрагдаад байна. Харин орон нутагт вакцинд хамрагдах иргэдийн 77 хувь эхний тунг хийлгээд байгааг ЭМЯ-наас мэдээллээ. 

Улсын хэмжээнд вакцинд хамрагдах ёстой хүмүүсийн 86 хувь нэг тун, 31 хувь нь хоёр тунгаар дархлаажсан байна. 

 

Вакцинд хамрагдсан хүмүүсийг насны бүлгээр ангилж харвал,

 

Маргаашаас вакцины хоёрдугаар тунг хийлгэх иргэдийн тоо нэмэгдэх бөгөөд эхний тунг хийлгээд 21 хоносон иргэдэд зурвас очиж байгаа гэдгийг ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч хэлэв. 

Мөн тэрбээр "Орон нутагт аймаг, сумын төвд дархлаажуулалт идэвхтэй байгаа. Отор нүүдлээр явсан малчдыг вакцинд хамруулахаар зарим тохиолдолд 200-300 км газар явж, явуулын цэгээр дархлаажуулж байна" гэлээ. 

 

ВИДЕО ҮЗЭХ: /2021.05.18/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/761759617851519