Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/18-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатарт 318, орон нутагт 25, эмнэлгээс шалтгаалах зургаан тохиолдол бүртгэгдэж, долоон хүн нас баржээ

Г.Номин, iKon.mn
2021 оны 5 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа.

ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх 7,791 зорилгоор шинжилгээ хийх явцад 349 хүнээс халдвар илэрлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 49,524 болж байгаа. 349 тохиолдлын зургаа нь эмнэлгээс шалтгаалах халдвар бол бусад нь дотоодын халдвар бөгөөд

  • 318 нь Улаанбаатар хотод
  • 25 нь орон нутагт бүртгэгдлээ. 
 

Сүүлийн 24 цагт 877 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 42,721 боллоо. Халдварын улмаас 3,870 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас

  • Хөнгөн - 1,879
  • Хүндэвтэр - 1,364
  • Хүнд - 523
  • Маш хүнд - 104 хүн байна.

Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа 2,690 хүнд Өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байна. 

Өнгөрсөн хоногт 51-94 насны долоон хүн нас барлаа. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. 

Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье" гэлээ.

ШУУД ҮЗЭХ: /2021.05.18/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/761759617851519

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.