Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/18-НД НИЙТЛЭГДСЭН

"Өндөр чанартай мэдээлэл үйлдвэрлэж чадвал хэвлэлийн салбарын орлого тогтвортой өсөх боломж байна"

Б.Дэлгэр, iKon.mn
2021 оны 5 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: Chinahighlight.com

Цахим хувьсгал хэвлэл мэдээллийн салбарт эргэлт, шинэчлэл авчирч буй үзэгдэл улс орон бүрд ялгаагүй өрнөж байна.

Өндөр чанартай мэдээлэл үйлдвэрлэвэл хэвлэлийн салбарын орлого тогтвортой өсөж, томоохон компаниудын сурталчилгаагаа хүргэх том суваг болж чадаж буйг Хятадын Global times цахим сонины хариуцлагатай ерөнхий редактор Ши Дин онцоллоо. Харин тэгж чадахгүй бол уншигчдаа алдах эрсдэлтэй гэдгийг мөн дурдав. Тиймээс зах зээлээ мэдрэхийн зэрэгцээ уншигчдын хүсэл сонирхлыг маш сайн судалж, анхаарах шаардлагатай хэмээн үзэж байна.

2008 оны үед тус цахим сонины уншигчдын 90 хувь нь суурин компьютерээс вэб хуудсаар дамжин ордог байсан бол 2000 онд 99% нь гар утаснаасаа ордог болжээ.

Гудамжаар хөлхөх хүмүүсийн дийлэнх нь гар утсаа шагайгаастай явах болсон нь энгийн үзэгдэл бөгөөд эмээ, өвөө нар ч хэвлэмэл сонины оронд гар утаснаас мэдээлэл авдаг болсныг тэрбээр ярилаа. 

Залуус аливаа асуудлын талаар wechat платформ дээр хэлэлцүүлэг өрнүүлж, мэдээлэл түгээдэг болжээ. Тус цахим сонинд 100 гаруй сэтгүүлч контент бэлтгэн нийлүүлдэг бөгөөд өдөрт 14-16 сая хүн ханддаг байна. 

 

“Хэвлэмэл сонинд хөрөнгө оруулах шаардлагагүй. Шинэ төрлийн медиад хөрөнгө оруулахыг зөвлөе” хэмээн Ши Дин хэлэв.

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Сайн хөрш, найрамдал, хамтын ажиллагааны комисс ба Гадаад оронтой найрамдлаар харилцах Хятадын ард түмний нийгэмлэг Хэбэй мужийн People’s go зэрэг байгууллага хамтран Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын чуулга уулзалтыг 2021 оны зургадугаар сарын 2-3-ны хооронд зохион байгуулах гэж байна.

ШХАБ-ын орнуудын хооронд найрсаг хөршийн харилцаа, найрамдлыг төрийн бус дипломат сувгаар бэхжүүлж, эдийн засаг, орон нутгийн үйл ажиллагаа, соёл, боловсрол, залуучууд болон холбоодын хүрээндэх ажил хэрэгч хамтын ажиллагааг дэмжих зорилготой уг форумыг Ухань хотод зохион байгуулах юм. 

Ийнхүү форумыг угтан зохион байгуулж байгаа хэлэлцүүлгүүдийн үеэр тодорхой сэдвийн хүрээнд мэдээлэл солилцох цахим уулзалтууд тавдугаар сарын 17-ноос эхлээд буй юм. Цар тахлаас үүдэн онлайнаар явуулж буй эхний өдрийн цахим уулзалт “Хэвлэл мэдээллийн шинэчлэлд менежментийн багийн үүрэг” сэдвийн хүрээнд боллоо.