Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт тавдугаар сарын 14-16-ны хооронд иргэдээс 741 дуудлага очжээ.
Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод нийт 82 иргэн хандсанаас 36 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 46 иргэнтэй оператор ажилтан холбогдож, иргэдийн асуултад хариулсан байна.
Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт суурин гурав, явуулын гурван цэг тус тус ажиллаж байна.
Шинжилгээний цэгийн байршлууд өөрчлөгдсөн бөгөөд дараах цэгүүдэд авч байна.
Дээрх цэгүүд ажлын өдрүүдэд 09:00-12:00 цагийн хооронд ажиллах бөгөөд амралтын өдрүүдэд гурав, гурваараа ээлжлэн ажиллах юм.
Үйл ажиллагаа явуулж байгаа үйлчилгээний газар, байгууллагууд нь вакцины бүрэн тунд хамраагдаад 14 хоносон гэрчилгээтэй болон өвчлөөд эдгэсэн тухайн эмчийн магадлагаатай хүн ажиллуулах бөгөөд мөн дээрх бичиг баримтыг үндэслэж иргэдэд үйлчилнэ.
Эх сурвалж: Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв