Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

СТАТИСТИК: Өнгөрсөн дөрөвдүгээр сард ХДХВ-ын тохиолдол илрээгүй

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 5 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Халдварт өвчнөөр өвчлөгчид 2021 оны эхний дөрвөн сард 27.2 мянга болж, өмнөх оны мөн үеэс 15.2 мянга (2.3 дахин)-аар нэмэгдэхэд коронавирусын халдвараар өвчлөгчид 21.9 мянга (578.3 дахин)-аар нэмэгдсэн нь нөлөөлснийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. 

  • Харин салхин цэцгээр өвчлөгчид 1,529 (93.6%)-өөр,
  • Цусан суулгаар өвчлөгчид 416 (77.3%)-гаар,
  • Вируст хепатитаар өвчлөгчид 110 (68.3%)-аар,
  • Мөөгөнцрөөр өвчлөгчид 823 (63.0%)-аар,
  • Тэмбүүгээр өвчлөгчид 1,346 (50.5%)-гаар,
  • Гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчид 96 (47.5%)-гаар,
  • Трихомониазаар өвчлөгчид 822 (45.2%)-оор,
  • Гонококкт халдвар 893 (44.5%)-аар,
  • Сүрьеэгээр өвчлөгчид 466 (37.4%)- гаар буурчээ.

Харин дөрөвдүгээр сард нийт халдварт өвчний 15.9 мянган тохиолдол бүртгэгджээ. Ийнхүү бүртгэгдсэн нь өмнөх сараас 8.6 мянга (2.2 дахин)-аар нэмэгдэхэд коронавирусийн халдвараар өвчлөгчид 9.2 мянга (2.6 дахин)-аар нэмэгдэж, бусад өвчлөл 5-113 тохиолдол (2.7%-64.7%)-оор буурчээ.

Түүнчлэн улсын хэмжээнд 2021 оны дөрөвдүгээр сард ХДХВ/ДОХ-ын тохиолдол илрээгүй бөгөөд нийт бүртгэгдсэн тохиолдол 314 байгааг Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв.