Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

Инфляц дөрөвдүгээр сард 5.6% болж нэмэгдсэний 61% нь хүнсний үнийн өсөлтөөс шалтгаалжээ

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 5 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2021 оны дөрөвдүгээр сард улсын хэмжээнд өмнөх сараас 2.4 хувиар, өмнөх оны эцсээс 5.5%-аар, өмнөх оны мөн үеэр 5.6%-аар өссөн болохыг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. 

Ийнхүү өсөхөд,

  • Хүнсний бараа, ундаа усны бүлгийн үнэ дүнгээрээ 12.4%
  • Согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 2.2%
  • Хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 3.2%
  • Орон сууц, цахилгаан, хийн болон бусад түлшний үнэ дүнгээрээ 6.3%
  • Эм тариа, эмнэлгийн үйлчилгээний үнэ дүнгээрээ 4.3%-аар тус тус өссөн нь нөлөөлсөн байна. 

Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ энэ оны дөрөвдүгээр сард 5.6% болж өмнөх оны мөн үеэс 0.9 функтээр нэмэгдсэн аж. 

5.6% гарсны 3.4 нэгж буюу 60.7% нь хүнсний бараа, ундаа усны үнийн өсөлтөөс шалтгаалсан гэдгийг Эдийн засгын статистикийн газрын ахлах статистикч М.Оюунжаргал хэлэв.

 

ВИДЕО: 

https://www.facebook.com/StatisticMongolia/videos/530379274788198