2021/09/27
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,848.64₮
B30
УЛААНБААТАР
15°
|
-1°
B30
УЛААНБААТАР
|
-1°
B30
УЛААНБААТАР
|
-3°
05:00
S31
-1°
06:00
S29
-2°
07:00
S32
-2°
08:00
S32
-1°
09:00
S32
10:00
S32
11:00
S32
12:00
S30
10°
13:00
S30
12°
14:00
S30
14°
15:00
S26
14°
16:00
S26
14°
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/17 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улаанбаатарт 490, орон нутагт 37, эмнэлгээс шалтгаалах зургаан тохиолдол бүртгэгдэж, долоон хүн нас баржээ

Г.Номин, iKon.mn
2021 оны 5 сарын 17
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа.

ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 5,383 шинжилгээ хийх явцад 533 хүнээс халдвар илэрлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 49,175 болж байгаа. 533 тохиолдлын зургаа нь эмнэлгээс шалтгаалах халдвар бол бусад нь дотоодын халдвар бөгөөд

  • 490 нь Улаанбаатар хотод
  • 37 нь орон нутагт бүртгэгдлээ. 
 

Сүүлийн 24 цагт 1,065 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 41,844 боллоо. Халдварын улмаас 4,087 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас

  • Хөнгөн - 2,100
  • Хүндэвтэр - 1,378
  • Хүнд - 494
  • Маш хүнд - 115 хүн байна.

Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа 3,009 хүнд Өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байна. 

Өнгөрсөн хоногт 51-78 насны долоон хүн нас барлаа. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. 

Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье" гэлээ.

ШУУД ҮЗЭХ: /2021.05.17/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/797298544535811

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x