Он гарсаар тавдугаар сарын 11-ний өдрийн байдлаар Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Ховд зэрэг 7 аймгийн 15 суманд нийт 19 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн байна.
Дээрх түймэрт урьдчилсан байдлаар ойн 473.3 /га/, хээрийн 81,099 /га/ нийт 81,57263 /га/ талбай өртөж, байгаль, экологид 1.1 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.
Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх 197 хяналтын цэгт Онцгой, Цагдаа, Байгаль орчны газрын 948 алба хаагч, 81 тээврийн хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэж байна.
Иймд иргэн та бүхэн асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх, айл өрхүүд хашааны өнжмөл өвсийг шатаахгүй байх, гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, гал унтраах багаж хэрэгслийг бэлтгэх зэргээр ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.