Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/16-НД НИЙТЛЭГДСЭН

Энэтхэгээс Австралид ирсэн тусгай үүргийн эхний нислэгийн ихэнх суудал хоосон байжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 5 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Энэтхэг улсад цар тахлын нөхцөл байдал муудсантай холбоотой Австрали улс өөрийн иргэдийг эх орондоо буцаж ирэхийг нь хатуу хориглож байв. Энэ хатуу арга хэмжээ Энэтхэгт байгаа 10,000 орчим Австралийн иргэн, байнга оршин суух зөвшөөрөлтэй хүмүүсийг хүнд байдалд оруулсан юм.

Уг хоригийн хугацаа дуусч, өчигдөр иргэдээ татаж авах тусгай үүргийн эхний онгоц Энэтхэгээс Австралид газарджээ.

Гэвч эхний нислэгээр ердөө 18 хүн Дарвин хотын нисэх буудалд бууж, 70 суудал нь хоосон ирсэн байна. Суудал захиалсан хүмүүсийн 40-өөс нь халдвар илэрч, 30 нь ойрын хавьтал болсноос нисэх боломжгүй болжээ.

Австралийн засгийн газар эхний ээлжинд эх орондоо ирэх хүсэлт гаргасан хүмүүсээс эрсдэлтэй бүлгийн 1,000 орчим хүнийг татаж авахаар болсон юм.

Гэвч тусгай үүргийн эхний нислэгийн ихэнх суудал хоосон ирсэн нь Австралийн засгийн газрыг төлөвлөгөөгөө эргэж харахад хүргээд байна.

Тус улс иргэдээ татаж авах эхний нислэгийн онгоцыг илгээхдээ Энэтхэг улсад  $37 саяын үнэ бүхий тусламжийн ачаа хүргэжээ.

 

Эх сурвалж: The Guardian