Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/14-НД НИЙТЛЭГДСЭН

СБД-ийн IV хорооны гараашуудыг буулгаж, 149 дүгээр цэцэрлэгийн өргөтгөлийг барихаар болжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 5 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: БШУЯ

Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/250 дугаар захирамжийн хүрээнд Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 149 дүгээр цэцэрлэгийн урд талд явган хүний зам, талбай нийтийн эдэлбэр газрыг хааж, зөвшөөрөлгүй барьсан 26 гараашийг чөлөөлөв.

Ийнхүү чөлөөлөгдсөн газарт 149 дүгээр цэцэрлэгийн өргөтгөлийн барилгыг шинээр барих аж.

Цэцэрлэг, гүйцэтгэгч компанийн удаа дараагийн албан хүсэлтийн дагуу Боловсрол, шинжлэх ухааны яамны Хөрөнгө оруулалтын газар, Нийслэлийн Боловсролын газар, Сүхбаатар дүүргийн боловсролын хэлтсийн дарга, мэргэжилтэн нар уулзалт зохион байгуулж, газар чөлөөлөх асуудлыг шийдвэрлүүлсэн гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.

 
Гэрэл зургийн эх сурвалж: БШУЯ
 
Гэрэл зургийн эх сурвалж: БШУЯ