Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/14-НД НИЙТЛЭГДСЭН

С.Бямбацогт: Оюутолгой хоёр дахин их орлого олдог мөртлөө яагаад гурав дахин бага татвар төлдөг юм бэ?

Т.Өлзийбаяр, iKon.mn
2021 оны 5 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

15:15 2021/05/14

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/191166414402268/videos/531889011552220

УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Ажлын хэсэг асуултад зарим талаараа бүрэн дүүрэн хариулт өгсөнгүй. Оюутолгой асуудлыг олон жил ярьж байгаа. Оюутолгойн гэрээг яаж сайжруулах вэ, үр ашгаас нь Монголчууд яаж хүртэх үү гэдэгт ойлголтын зөрүүгүй болох ёстой. Энэ үүднээс асуулга тавьсан. Цаашид Засгийн газрын ажлын хэсэг, УИХ-ын түр хороо энэ тал дээр анхаарч ажиллах ёстой.

 2009 онд гэрээ байгуулж байх үед тухайн үеийн хөрөнгө оруулагчид Оюутолгойн үр өгөөжийн 71 хувийг Монголчууд хүртэнэ гэж хэлж байсан. Хуураад гэрээ байгуулсан. Гэтэл одоо 2050 он хүртэл бид ногдол ашиг авахгүй, 2050 онд 22 тэрбум долларын өртэй үлдэх юм байна. Оюутолгой зэсийн баяжмал, алт гаргадаг.

Ингээд үзвэл борлуулалтын орлого нь Эрдэнэтээс хоёр дахин их. Тэгсэн мөртлөө Монгол Улсад төлж байгаа татвар хураамж нь гурав дахина бага. Оюутолгой яагаад хоёр дахин их орлого олдог мөртлөө гурав дахин их бага татвар төлдөг юм бэ? Энэ мэтийн асуудал байна.

Гэхдээ одоо нэгэнт өнгөрсөн учир урагшаа харъя. Тодорхой үр дүн шийдвэрүүд гарч байна. Байгалийн баялгийн үр өгөөжийн дийлэнхийг Монголын ард түмэн хүртэх ёстой. Баялгийн сангийн хуулиудыг батлах хэрэгтэй” гэлээ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын 5 гишүүнээс Ерөнхий сайдад хандан “УИХ-ын 2019 оны “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” 92 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар” тавьсан асуулгын хариуг сонссоноор УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.

14:42 2021/05/14

Оюутолгой компани 2020 онд нийт 350 тэрбум төгрөгийг улсын төсөвт татвар, хураамж хэлбэрээр төлжээ. Уг компанийн хувьд 2020 онд ил уурхайгаас нийт борлуулалтын орлого нь 1.1 тэрбум ам.доллар байна. Ил уурхайгаас олборлосон хүдрийн биетийн хэмжээ нь 149 мянган тонн зэсийн баяжмал, 182 мянган унац алт экспортод гаргажээ.

2021 оны нэгдүгээр улирлын борлуулалтын орлого нь 526.5 сая ам.доллар болж өссөн байна.  Энэ оны нэгдүгээр улиралд 45,449 тонн зэс, 145,656 унац алт олборлосон. 2010-2019 онуудад гурван их наяд төгрөгийг Оюутолгой компани улсын төсөвт төвлөрүүлжээ.

“Эрдэнэс Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт “Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөнд заасан зардлын хяналттай холбоотой асуудалд аудит хийлгэхийг шаардаж ирсэн. 2018 оноос хойш менежментийн үйлчилгээний төлбөр,  гео техникийн нөхцөл байдлаас шалтгаалсан зардлын хэтрэлттэй холбоотой асуудалд аудит оруулах санал гаргаад 2019 онд төсөвт суулгаж, 2020 оноос энэ ажил явагдаж эхэлсэн.

"Рио Тинто", "Туркойз Хилл Ресурс"-ээс төслийн эрсдэл, улсын зээлжих зэрэглэлтэй холбогдуулан хүүг бууруулах боломжгүй гэсэн тайлбар өгсөн. Монголын талаас хүү багатай эх үүсвэр олбол үүнийг ярилцаж болно гэж байгаа. Татварын асуудал бий” гэлээ.

14:27 2021/05/14

Асуулгын хариутай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Манай улсад ажлын байр, иргэдээ орлоготой болгох асуудал маш чухал байна. Тиймээс Оюутолгой төслийн үр ашгийн хүн бүрт тэгш хүртээх нь чухал. УИХ-ын зүгээс маш сайн ажиллаж байгаа. Оюутолгой төсөлд ажиллаж байгаа Монголчуудын нөхцөл байдал, Эрдэнэт шиг хотхон босгох тухай санаачлагуудыг оруулж ирсэн.

Оюутолгойн гэрээнд Монгол Улсын эрх ашгийг хангуулах УИХ-ын тогтоол анх удаа гаргуулсан. Оюутолгойн гэрээгээр шоу болгодог зүйлийг зогсоомоор байна. Оюутолгой төсөлд ажиллаж буй ажилчдын нийгмийн асуудал хүнд байна. Татвартай холбоотой маргаан зогссон уу? Дубайн гэрээг цуцлах асуудалд Засгийн газар хэр амбицтай явж байна вэ?” гэлээ.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Татварын маргаантай холбоотой асуудал Лондоны арбитрын шүүх дээр байгаа. Дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлээ гаргасан. Оюутолгой төслийг хэрэгжүүлэх явцад авилга албан тушаалын зүйл хийж, гэрээнд хохирол учруулсан байж болзошгүй асуудлыг сөрөг нэхэмжлэл болгож гаргасан.

Далд уурхайн бүтээн байгуулалтын зардлын хэтрэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгааг сөрөг нэхэмжлэлд дурдсан. Арбитрт маргаан хянан шийдвэрлэх нь үе шаттай. Нэхэмжлэгчийн зүгээс маргаантай холбоотой асуудлыг түр хойшлуулъя гэдэг саналыг тавдугаар сарын эхний долоо хоногт тавьсан. Хуулийн зөвлөхөөс хойшлуулах шаардлагагүй гэж үзсэн. Энэ нь бид нарт давуу байдал болно гэсэн. 

Арбитрт маргаан хянан шийдвэрлэх процесс 2023 оны гурав, дөрөвдүгээр сар хүртэл үргэлжлэхээр байгаа. Бид хэлэлцээрийн явцад далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөг цуцалъя гэдэг санал “Рио Тинто”-гийн талд тавьсан. 92 дугаар тогтоолын гол агуулга нь цаашид Оюутолгой төслийн санхүүгийн загвар моделийг хөрөнгө оруулагч талтай хэлэлцээр хийж, боловсруулж, УИХ-д оруулж ирэх юм” гэлээ.

13:33 2021/05/14

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын 5 гишүүнээс Ерөнхий сайдад хандан “УИХ-ын 2019 оны “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” 92 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар” тавьсан асуулгын хариуг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар танилцуулж байна.