Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/14-НД НИЙТЛЭГДСЭН

Кофе шоп, 10 хүртэлх хүнтэй сургалтын төв, бассейн, фитнесийг маргаашаас нээхээр боллоо

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 5 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Маргаашаас эхлээд зарим үйлчилгээг вакцины бүрэн тунд хамрагдаад 14 хоносон иргэдэд нээхээр болсон талаар Улсын онцгой комиссоос мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/988197131920409

УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Өнөөдрийн байдлаар 18 төрлийн үйл ажиллагааг хязгаарласан байгаа бөгөөд эрдэмтэн, судлаачдын санлыг үндэслээд зарим хязгаарлалтыг цуцлах үйл ажиллагааг маргаашаас авч хэрэгжүүлэхээр боллоо. Тодруулбал, 

  • Кофе шопыг танхимдаа 50 хувийн дүүргэлттэй
  • Бүх төрлийн сургалтыг 10 хүртэлх хүнтэй
  • Чийрэгжүүлэх төвүүдийг /Фитнес, заал/
  • Бассейнуудыг 50 хувийн дүүргэлттэй нээхээр боллоо.

Долоо хоногийн дараагаас буюу тавдугаар сарын 22-ноос нээх боломжтой үйлчилгээнүүдээ судалж байна" гэлээ.

Нийслэл хотод вакцинд хамрагдах ёстой хүмүүсийн 95 хувь нь эхний тунд, 52 хувь нь давтан тунд хамрагдаад байгаа учраас тэдгээр иргэдэдээ үйлчилгээ нээж байгаа ажээ. 

Иргэд вакцинд хамрагдсан талаар лавлагааг хэрхэн авах вэ?