Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/14-НД НИЙТЛЭГДСЭН

"Улсын хэмжээнд вакцинд хамрагдах ёстой иргэдийн ердөө 31% нь бүрэн тунгаа хийлгэсэн тул тайвшрах болоогүй"

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 5 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өчигдөр улсын хэмжээнд 21,444 хүн коронавирусийн эсрэг вакцины нэг болон хоёрдугаар тунг хийлгэжээ.

Өнөөдрийн байдлаар вакцинд хамрагдсан хүний тоо 1,735,389 болсон нь вакцинд хамруулах ёстой буюу 18-аас дээш насны иргэдийн 84 хувийг эзэлж байна.

Дээрх хүмүүсээс 637,459 буюу 31 хувь нь вакцины бүрэн тунгаа хийлгэжээ.

Улаанбаатар хотын хувьд 912,348 хүн вакцины эхний тунгаа хийлгэсэн бол 485,461 хүн бүрэн тунгаа аваад байна. Энэ нь нийслэлд байгаа 18-аас дээш насны иргэдийн 96 хувь нь вакцины эхний тунгаа хийлгэсэн гэсэн үг.

Коронавирусийн вакцины бүрэн тун авснаас 14 хоногийн дараа дархлаа тогтдог. Иймд бүрэн тун хийлгэсэн хүний тоо одоогоор бага буюу дөнгөж 31 хувьтай байгаа тул тайвширч болохгүй, халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөх хэрэгтэйг Эрүүл мэндийн яамнаас сануулав.

Мөн орон нутагт 823,041 иргэн вакцинд хамрагдсан байна.

 

Улаанбаатар хотын вакцинжуулалтын явц:

 

Орон нутгийн вакцинжуулалтын явц:

 

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/303886304661302