Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/14-НД НИЙТЛЭГДСЭН

"Архангайд сүүлийн гурав хоногт COVID-19-ийн тохиолдол нэмэгдээгүй. 46,300 хүн вакцинд хамрагдсан"

А.Намуун, iKon.mn
2021 оны 5 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Архангай аймгийн төв

"Архангай аймагт сүүлийн 24 цагт 178 шинжилгээ хийгдсэн. Шинээр илэрсэн  тохиолдол байхгүй. Ингэснээр гурав хоногийн хугацаанд аймгийн хэмжээнд COVID-19 халдварын тохиолдол нэмэгдээгүй байна.

Аймгийн хэмжээнд нийт COVID-19-ийн батлагдсан тохиолдлын тоо 313 байна. 

Үүнд:  

  1. 2020 онд Батцэнгэлд 3 тохиолдол
  2. 2021 онд Эрдэнэбулганд 182 тохиолдол
  3. Хайрханд 31 тохиолдол 
  4. Эрдэнэмандалд 59 тохиолдол
  5. Чулуутад 17 тохиолдол
  6. Ихтамирт 1 тохиолдол
  7. Цэнхэрт 14 тохиолдол
  8. Хотонтод 5 тохиолдол
  9. Тариатад 1 тохиолдол тус тус бүртгэгдсэн байгаа.  

Нэгдсэн эмнэлгийн тусгай эмнэлэгт 6 батлагдсан тохиолдол хэвтэн эмчлүүлж байна. Нийт халдвар авсан иргэдийн 98 хувь нь буюу 307 иргэн эдгэрч эмнэлгээс гарчээ. Ойрын хавьтлын 2301,тусгаарлах байранд  20, гэрийн тусгаарлалтад байгаа 146 иргэн байна. 

Аймгийн хэмжээнд 23 цэгээр коронавируст халдварын эсрэг вакцинаар дархлаажуулалтыг зохион байгуулж, 2021 оны тавдугаар сарын 14-ний өдрийн 00:00 цагийн байдлаар 46,300 хүнийг дархлаажуулаад байна.  Үүнээс I тунд 42,333, II тунд 3,967 хамрагдсан" гэж тус аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.