Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/14-НД НИЙТЛЭГДСЭН

ХХБ эрүүл мэндийн салбарын ажилтнууддаа талархал илэрхийллээ

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 5 сарын 14
Сурталчилгаа
Зураг зураг

ХХБ олон улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан цар тахалтай тэмцэх тэргүүн эгнээнд ажиллаж буй эрүүл мэндийн салбарын ажилтнууддаа талархал илэрхийлж, урам өгөн Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг (УНТЭ) болон Сүхбаатар Эрүүл Мэндийн Төв (СБЭМТ)-ийн хамт олонд сэтгэлийн бэлэг гардууллаа.

Энэ үеэр ХХБ болон УНТЭ хамтран ажиллах гэрээ байгуулсан бөгөөд гэрээний хүрээнд тус эмнэлгийн эмч, ажилтнуудад хөнгөлөлттэй нөхцөлөөр банкны бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгох болсон байна. Түүнчлэн тус эмнэлгийн 400 гаруй ажилтнуудад 50 мянган төгрөгийн дүн бүхий хадгаламжийн дэвтрийг бэлэглэлээ.

ХХБ нь эрүүл мэндийн салбарын ажилтнуудаа дэмжин ажиллаж ирсэн бөгөөд үүнээс цухас дурдвал, банкны бүтээгдэхүүн үйлчилгээ үүний дотроос ипотекийн зээлийн хүсэлт хүлээн авахдаа эмч болон тус салбарын ажилтнуудад оочер дараалал хамаарахгүй үйлчлэх зохицуулалтуудыг хийсэн. Мөн 2020 оны 4-р сард “Эрүүл мэндийн баатрууддаа баярлалаа” аяны хүрээнд ЭМЯ-нд 40 сая төгрөгийн хамгаалах хэрэгсэл, оношлууруудыг хандивлаж байсан юм.

Энэ дашрамд та, бидний эрүүл мэндийн манаанд бат зогсож буй эмч, эмнэлгийн ажилтнууд та бүхэнд талархал илэрхийлье.

 
 
 

 

Худалдаа, хөгжлийн банк

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.