Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/13-НД НИЙТЛЭГДСЭН

2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг эцэслэн батлав

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 5 сарын 13
iKon.MN
Зураг зураг
mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

12:36 2021/05/13

Ийнхүү 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийснээр байнгын хорооноос гаргасан саналын дагуу уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шатыг хамтатган явууллаа. 

Хуралдаанд оролцон гишүүдийн 73 хувийн саналаар 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг эцэслэн батлав. 

12:13 2021/05/13

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. 

ШУУД ҮЗЭХ: 

https://fb.watch/5snJ8vkmHM/

Монгол Улсын 2022-2024 оны төсвийн орлогын төсөөллийг Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Төсвийн тухай хууль, макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийн төсөөлөлд тулгуурлан боловсруулжээ. Монгол Улсын 2022-2024 оны төсвийн орлогын төсөөлөлд өмнөх жилүүдийн нэгэн адил уул уурхайн гол нэр төрлийн бүтээгдэхүүн болох алт, зэс, нүүрсний экспортын биет хэмжээ, дэлхийн зах зээл дээрх үнээс өндөр хамааралтай хэвээр байхаар байна. Эдийн засгийг сэргээж, төсвийн алдагдлыг бууруулах цогц арга хэмжээг хэрэгжүүлснээр дунд хугацаанд эдийн засгийн өсөлт дунджаар 4-6 хувиар өсөж, төсвийн алдагдал 2024 оны эцэст ДНБ-ий хоёр хувьд хүрч буурна. Мөн Засгийн газрын өрийн ДНБ-нд эзлэх хувь 60 хувиас хэтрэхгүйгээр тогтворжино гэж тооцжээ. Энэ үндсэн дээр дунд хугацаанд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн ДНБ-д эзлэх хувийг 2022 онд 3.6 хувь, 2023 онд 2.8 хувь, 2024 онд 2 хувь буюу Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн тусгай шаардлагад нийцтэй байхаар тооцсон талаар төслийн танилцуулгад дурдсан байна.

Харин Монгол  Улсын  нэгдсэн  төсвийн  орлогын төсөөлөлд үндэслэн төсвийн тэнцлийн зорилтот түвшнийг харгалзан нэгдсэн төсвийн нийт зарлага ба цэвэр зээлийн дүнг 2022 онд 14,852.0 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 32.5 хувь,  2023  онд 15,925.1 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 31.6 хувь, 2024 онд 17,113.3 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 29.6 хувьд хүрэхээр тооцож төсөөлжээ. Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд урсгал зардлын дээд хязгаарыг ДНБ-д эзлэх хувь хэмжээтэй харьцуулж тооцвол 2022 онд 24.8 хувь, 2023 онд 24.0 хувь, 2024 онд 22.0 хувьтай тэнцэхээр тооцжээ.

Дэлхий нийтийг хамарсан Коронавируст цар тахлын улмаас манай улсын эдийн засаг 5.3 хувиар агшиж, төсвийн алдагдал 4.5 их наяд төгрөгт хүрсэн байна.

Харин Төсвийн байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үед Сангийн яамнаас 2022 онд Оюутолгойн ордоос 600 гаруй тэрбум төгрөгийн татвар авахаар төсөөлсөн байгааг дурдахын зэрэгцээ татварын акт, хяналт шалгалтын үр дүнд тус компанитай холбоотой зэсийн баяжмалтай дагалдах элементээс Монгол Улсын татварын алба татвараа бүрэн авна гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлжээ. 

Мөн Засгийн газрын гадаад өр 8.7 тэрбум ам.доллар байгаагаас 2024 он хүртэл 4.7 тэрбум ам.долларын зээлийн эргэн төлөлтийг хийх графиктай ажиллаж байгааг Сангийн сайд Б.Жавхлан хэлсэн.

Байнгын хорооны хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм. 

12:36 2021/05/13

Ийнхүү 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийснээр байнгын хорооноос гаргасан саналын дагуу уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шатыг хамтатган явууллаа. 

Хуралдаанд оролцон гишүүдийн 73 хувийн саналаар 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг эцэслэн батлав.