2021/06/18
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.41₮
B30
УЛААНБААТАР
22°
|
B30
УЛААНБААТАР
24°
|
10°
B30
УЛААНБААТАР
26°
|
13°
02:00
S31
03:00
S31
04:00
S31
05:00
S30
06:00
S30
07:00
S30
08:00
S32
11°
09:00
S30
13°
10:00
S30
15°
11:00
S30
17°
12:00
S30
18°
13:00
S32
19°

Спутник V вакциныг маргаашаас 55-аас дээш насныханд хийнэ

Г.Номин, iKon.mn
2021 оны 5 сарын 13
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өчигдөр улсын хэмжээнд 29,478 хүн дархлаажуулалтад хамрагджээ. Ингэснээр эхний тунд хамрагдсан хүний тоо 1.7 саяыг давсан бол 634 мянга гаруй иргэн коронавирусийн эсрэг вакцины бүрэн тунг хийлгэлээ. 

Нийслэлд эхний тунд 908 мянган хүн, бүрэн тунд 483 мянга гаруй иргэн хамрагдсан бөгөөд дархлаажуулалтад хамрагдах ёстой иргэдийн 50 гаруй хувь нь хоёр тунг хийлгээд байна. 

 

Харин орон нутагт вакцинжуулалтын ажил удаашралтай байгаа тул иргэдийг идэвхтэй хамрагдахыг ЭМЯ-наас уриаллаа. 

 

Орон нутагт оршин суудаг архаг суурь өвчтэй хүмүүсийн хувьд аймгийн нэгдсэн эмнэлэгтээ хандаж, эмчийн үзлэгт хамрагдаад вакциндаа хамрагдах боломжтой юм байна. 

"Сүүлийн долоо хоногт нийслэлийн 65-аас дээш насны иргэдэд Спутник V вакциныг хийж байсан. Тэгвэл маргаашнаас эхлэн 55-аас дээш насны иргэдэд 10 цэгээр дамжуулан тус вакциныг хийхээр боллоо. Учир нь 65-аас дээш насны 10 мянга гаруй хүн Спутник V вакцин хийлгэж, сүүлийн хоёр хоногт иргэдийн идэвх буурсан. Тиймээс 55-аас дээш насны иргэдийн хүсэлтийг үндэслэн тус вакцинд хамруулахаар болж байна" гэдгийг ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч хэллээ. 

Спутник V вакциныг хийх дархлаажуулалтын цэгүүд:

 

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/1206726309782137

 

x