2021/06/25
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.36₮
B30
УЛААНБААТАР
24°
|
14°
B30
УЛААНБААТАР
30°
|
14°
B30
УЛААНБААТАР
32°
|
18°
09:00
S30
16°
10:00
S30
18°
11:00
S30
19°
12:00
S30
20°
13:00
S30
22°
14:00
S30
23°
15:00
S30
24°
16:00
S30
25°
17:00
S30
25°
18:00
S30
24°
19:00
S30
22°
20:00
S30
20°

"ЭЕШ-ыг улсын хэмжээнд 50 байранд зохион байгуулна"

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 5 сарын 13
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг MPA.mn

2020-2021 оны хичээлийн жилийн элсэлтийн ерөнхий шалгалтын бэлтгэл ажлын талаарх мэдээллийг Боловсролын үнэлгээний төвийн захирал Л.Ганбат мэдээлэл өглөө. 

Тэрбээр "ЭЕШ-ыг улсын хэмжээнд 50 байранд зохион байгуулах бөгөөд хуучин байдлаар буюу төвлөрсөн байдлаар зохион байгуулахаар бэлтгэлийг хангаж байна. Учир нь бүх багш нар, шалгалт өгөх сурагчид вакцинд хамрагдчихсан байх юм. Гэхдээ тусгай ангийг бэлдэж, халуурсан, биеийн байдал нь хүндэрсэн байдалд шалгалтыг тасалдуулахгүй авах зохицуулалт хийж байгаа.

Түүнчлэн улсын хэмжээнд 3,650 орчим багш нар шалгалтын зохион байгуулалтын ажилд оролцдог тул холбогдох мэдээллийг өгөх сургалтыг зааврын дагуу зохион байгуулж байна. Өнгөрсөн жилүүдийн адилаар шалгалт өгөөд дуусахаар нь тусгай шалгагч машинаар уншуулаад дүн оноог нь нээлттэй харуулах ба давхар лайв явуулах тул эцэг эх асран хамгаалагч нь ч хянах бүрэн боломжтой.

БҮТ-өөс цахим зөвлөгөөг нээлттэй өгч ажиллаж байгаа. Мөн бүртгэлтэй шалгуулагчийн мэйл хаягт долоо хоног бүр мэдээлэл очих байдлаар тохируулсан гэх мэтээр мэдээлэл авах боломжийг тал бүрээр ханган ажиллаж байна" гэдгийг хэлэв.  

x