Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/12-НД НИЙТЛЭГДСЭН

Хотын дарга өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй сувилагч Б.Өнөрхүүд баяр хүргэж, гарын бэлэг өгөв

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 5 сарын 12
iKon.MN
Зураг зураг
НЗДТГ

Олон улсын сувилагчдын өдөр өнөөдөр тохиож байна.

Монгол Улсын хувьд 2020 оны статистик мэдээллээр 13,000 гаруй сувилагч ажиллаж байгаа билээ.

Тус өдрийн хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн Яармаг салбарт очиж, өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй сувилагч Б.Өнөрхүүд баяр хүргэн хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг гардуулан өгсөн юм. 

ХУД-ийн Эрүүл мэндийн төвийн яармаг дахь салбар нь дүүргийнхээ арван хорооны 80 мянган хүн амд үйлчилдэг аж. 

Түүнчлэн энэ өдөр коронавирусийн халдвараар өвчлөөд эдгэрсэн эмнэлгийн албан хаагчдад дархлаа дэмжих эрүүл мэндийн багцыг гардуулан өгч байгаа юм байна. 

ВИДЕО:

https://www.facebook.com/niisleliinmedeee/videos/160695045910277