Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/12-НД НИЙТЛЭГДСЭН

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан боллоо

ikon.mn
2021 оны 5 сарын 12
iKon.MN
 

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит есдүгээр хуралдаан өнөөдөр болж нийт 12 асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ.

Хуралдаанаар үнэт цаасны зах зээлд брокерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэг компанид, нэг хуулийн этгээдэд актуарчийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг олгохоор шийдвэрлэсэн юм. Мөн нэг компанийн үнэт цаасны арилжааг сэргээхээр, дөрвөн хадгаламж зээлийн хоршооны хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаар, гурван компанид үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх, хоёр хуулийн этгээдэд үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохоор тус тус шийдвэрлэлээ.