Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/13-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Энхнаран: Дэлхийн хаанаас ч эх орондоо үл хөдлөх хөрөнгө худалдан авах боломж нээгдлээ

ikon.mn
2021 оны 5 сарын 13
Сурталчилгаа
Зураг зураг

Монгол Улсад “1HOME” нэртэй төсөл хэрэгжиж эхлэх гэж байна. Уг төслийн гол зорилго нь гадаадын улс орнуудад амьдарч байгаа монголчууд эх орондоо үл хөдлөх хөрөнгө, орон сууц худалдан авахад тулгардаг бэрхшээлийг иж бүрнээр шийдвэрлэх юм. Ингээд уг төслийн талаар "Гялс зууч" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Энхнарангаас тодруулга авлаа.


-Та бүхний эхэлж байгаа төсөлд амжилт хүсье. “1HOME” төсөл гэж чухам юу вэ? Төслийнхөө талаар танилцуулна уу...

-Манай “1HOME” төслийн зорилго нь гадны улс оронд ажиллаж амьдарч байгаа монголчууддаа эх орондоо үл хөдлөх хөрөнгө, орон сууц худалдан авахад туслах,  мөн орон сууц худалдах, худалдан авахад тулгамддаг элдэв бэрхшээл асуудлуудыг цогцоор нь шийдэхээр зорьсон төсөл юм. Нэг үгээр "1Home" бол гадаадад амьдарч буй Монгол Улсын иргэд эх орондоо орон сууц, үл хөдлөх хөрөнгө өмчлөн худалдан авах боломжийг бүрдүүлж өгөх, албан ёсны цахим үйлчилгээ гэж ойлгож болно.

-Та бүхний нэвтрүүлж байгаа үйлчилгээ Монголд анхдагч гэж ойлгож болох уу. Ер нь ийм төрлийн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэх болсон гол шалтгаан нь чухам юу байсан бэ?

-Гадаадын улс орнуудад 200 000 гаруй монголчууд амьдардаг гэсэн статистик тоо бий. Эдгээр иргэдийн 80 орчим хувь нь АНУ, Европын орнууд, Их Британи, БНСУ, Япон, Астрали улсад амьдарч байна. Бидний хувьд АНУ-д ажиллаж амьдардаг монгол иргэдээс судалгаа авахад эх орондоо үл хөдлөх хөрөнгө худалдан авах, эзэмших сонирхолтой иргэд маш их байсан. Ер нь ийм хэрэгцээ шаардлага өмнө ч тэр бодитойгоор байсан гэж ойлгож болно. Мөн ийм төрлийн үйлчилгээ явуулдаг хувь хүн, аж ахуйн нэгж байгаа эсэхийг судалж үзэхэд зах зээл дээр энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг компани байгаагүй. Харин ийм үйлчилгээ хийх гэсэн оролдлогууд гарч байсан ч манай хууль эрхзүйн орчин болоод санхүүгийн системийн нөхцөл байдал бүрдээгүй байсан. Харин одоо харин бид энэ үйлчилгээг үзүүлэх таатай боломж бүрдээд байна.

-Хууль эрхзүйн орчин болон санхүүгийн систем нь бүрдээгүй гэлээ. Тэгвэл одоо нөхцөл бололцоо нь бүрдсэн гэж ойлгож болох уу?

-Өнгөрсөн гурван жилийн хугацаанд манай хамт олон хууль эрхзүйн орчин болон санхүүгийн системийн талаар нэлээд судалгаа хийсэн. Монголийн нөхцөлд тохирох гаргалгаа хувилбарыг ч боловсрууллаа. Гол нь Үл хөдлөх хөрөнгө зуучлалын компани, олон улсын мөнгөн гуйвуулга хийдэг компани болон хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасжуулах тусгай зөвшөөрөл бүхий байгууллагууд нэгдэж ажиллавал энэ үйлчилгээг бий болгох боломжтой юм байна олж харсан.

-Та бүхэн уг үйлчилгээг хэзээнээс эхлэн зах зээл дээр нэвтрүүлэх вэ?

-“1HOME” төсөл хэрэгжиж, үйлчилгээ нэвтрээд сар гаран болж байна. Өнгөрсөн хугацаанд иргэдийн эргэлзээг арилгах, бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулах талаар багагүй ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Америк болон Австралид байгаа иргэд манай www.1home.mn цахим хуудаст хандаж худалдан авахыг хүссэн орон сууцаа сонгон төлбөрийн нөхцөлүүдээс сонгон, холбогдох гэрээнүүдийг байгуулах боломжтой. Нэг ёсондоо манай цахим хуудас руу нэвтрэн өөрийн үл хөдлөх хөрөнгийг эзэмших бүрэн боломжт бүрдсэн гэж ойлгож болно.

-Цахим хуудсаар дамжуулан гадны улс орнуудаас орон сууц худалдаж авна гэхээр нэг санаанд багтахгүй байна л даа. Гадаадад амьдарч, ажиллаж байгаа монголчууд ер нь хэр сонирхох бол оо?

-Энэ тун чухал асуулт. Магадгүй хүмүүсийн санаанд ийм үйлчилгээ байна гэхээр нэг л  буухгүй байж магадгүй. Гадаадад амьдардаг монголчуудад тулгамддаг гол асуудлуудын нэг нь тухайн иргэний нэр дээр орон сууц, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргадаггүй. Заавал Монгол Улсад байнга оршин суудаг эцэг, эх, хамаатан садан, найз нөхдийнх нь нэр дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гардаг. Энэ асуудлаас шалтгаалан гэр бүл, найз нөхдийн хооронд элдэв зөрчил, маргаан гарсан жишээ олонтаа сонсогддог. Өөр нэг бэрхшээл нь зээлээр орон сууцаа худалдсан тохиолдолд зээлийн төлбөрөө хэрхэн шилжүүлэх вэ гэдэг нь байнга асуудал дагуулдаг. Арилжааны банкаар шилжүүлэх тохиолдолд шимтгэл өндөртэй, ажлын хэд хоног хүлээгддэг, хувь хүмүүсээр дамжуулан шилжүүлэхэд эрсдэлтэй зэрэг бэрхшээл тулгардаг байсан. Энэ мэтчилэн маш олон асуудал бий. Тэгсэн ч гэсэн ийм үйлчилгээг бид биш юмаа гэхэд хэн нэг нь хийх л байсан. Хүмүүсийн эргэлзээг бодит ажлаар арилгах шаардлагатай. Тиймээс ч бид энэ үйлчилгээг нэвтрүүлсэн. Хэдийгээр харьцангуй богино хугацаа өнгөрсөн ч гадаадад суугаа монгол иргэд манай руу маш ихээр хандаж байна. Дэлхийг хамарсан цар тахлын нөлөө байгааг үгүйсгэхгүй ч бидний эхлүүлсэн ажил маань олон олон элэг нэгтнүүддээ маш чухал үйлчилгээ болж байгаа нь өнгөрсөн хугацаанд харагдлаа. Дэлхийн хаана ч бай эх орондоо орон сууц үл хөдлөх хөрөнгө худалдан авах нь асуудалгүй болж байгаа нь манай төслийн гол зорилго шүү дээ.

-Шинэлэг, хэрэгцээтэй үйлчилгээ нэвтрүүлж байгаа та бүхэнд талархал илэрхийлье. Та бүхний цаашдын ажилд нь амжилт хүсье.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.