Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/12-НД НИЙТЛЭГДСЭН

Сувилагч нарт талархлаа илэрхийлж, цалинг нь нэмэгдүүлэхийг Дуа Липа уриалав

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 5 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Photo credit: www.brits.co.uk

Их Британийн дуу хөгжмийн салбарын шилдгүүдийг шалгаруулах "BRIT Аwards 2021" болж өнгөрлөө. 

Дуучин Дуа Липа "BRIT Аwards 2021"-ийн гурван төрөлд нэр дэвшсэнээс Шилдэг эмэгтэй уран бүтээлч болон Шилдэг цомгийн шагналын эзэн болсон юм.

25 настай дуучин бүсгүй шагналаа хүртсэнийхээ дараа гэр бүл, найз нөхөд, уран бүтээлийн багийнхан болон тусламж дэмждэг бүхэндээ талархлаа илэрхийлж, шагналаа сувилагч Дэйм Элизабет Анионвуд зориулж байгаа хэлэв.

Дуа Липа "Дэйм Элизабет Анионву нь эрүүл мэндийг хамгаалах тэргүүн шугамд ажиллагчдын эрхийг хамгаалах, арьс өнгөөр ялгаварлан гадуурхалт, шударга бус байдалтай тэмцэж ирсэн нэгэн. Нийтийн эрүүл мэндийн төлөө ийнхүү ажиллаж байгаа хүмүүст талархлаа илэрхийлэх болон хүндлэл үзүүлэх нь маш их ялгаатай. Талархал илэрхийлэх нь мэдээж сайн хэрэг. Гэхдээ бид хариу барих ёстой. Тиймээс бүгдээрээ сувилагч нарыг шударгаар үнэлэхийг дэмжиж байгаагаа илэрхийлэн алгаа ташиж, тэргүүн эгнээнд зүтгэж байгаа тэр хүмүүсийн цалинг нэмэхийг ноён Борис Жонсонд уриалцгаая" гэжээ.

"BRIT awards 2021" нь цар тахлын үед үзэгчтэй болж байгаа Британи дахь анхны ёслол гэдгээрээ онцлог байлаа. 

Ташрамд дурдахад, өнөөдөр Олон улсын сувилагч нарын өдөр тохиож байна. 

 

Эх сурвалж: ВВС