Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/11-НД НИЙТЛЭГДСЭН

АН-ын бүлгийн гишүүд өлсгөлөнгөө зогсоохоо мэдэгдлээ

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 5 сарын 11
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд өлсгөлөн зарласан улс төрийн нөхцөл байдалтай холбогдуулан УИХ-ын даргын захирамжаар МАН болон АН-ын бүлгийн төлөөллөөс бүрдсэн зөвшилцлийн ажлын хэсэг байгуулсан билээ.  Тус ажлын хэсэг өнөөдөр хоёр удаа хуралджээ. Ажлын хэсгийн түвшинд зөвшилцсөний дүнд төв талбайд өлсгөлөн зарлаад байсан АН-ын гишүүд энэхүү үйл ажиллагааг зогсоож байгаагаа мэдэгдлээ. 

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат: Манай бүлгийн зургаан гишүүн өлсгөлөн зарлаад долоо дахь хоног дээрээ явж байна. АН-ын бүлэг УИХ-ын даргад хүсэлт тавьснаар Ц.Мөнх-Оргил гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулагдсан.

УИХ-ын дарга бидэн дээр ирж, өлгөлөнгөө зогсоохыг хүсэж, бидний тавьсан шаардлагыг хуулийн дагуу шийдвэрлэнэ гэдгээ хэллээ. Тиймээс бид өлсгөлөнгөө зогсоох байр суурьтай байна.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийг миний бие ахалж, бүлэг тус бүрээс гурав гурван гишүүн бүрэлдэхүүнд нь орсон. Ажлын хэсгээс Улсын бүртгэлийн ерөнхий газар Ардчилсан намын тамга тэмдэгтэй холбоотой асуудалд хууль зөрчсөн үү, Улсын дээд шүүхийн Тамгын газраас Улс төрийн намын тухай хуулийн дагуу лавлагаа гаргасан уу гэдгийг шалгана. Мөн СЕХ Ерөнхийлөгчийн сонгуулийн тухайх хуулийн хэрэгжилтийг хэрхэн хангаж ажиллаж байгаа талаар Төрийн байгуулалтын байнгын хороон дээр мэдээлэл сонсоно.