Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/11-НД НИЙТЛЭГДСЭН

330 суманд ажиллах шүдний эмчийн туслахыг богино хугацаанд бэлтгэх, мэргэшүүлэхэд хамтран ажиллахаар болов

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 5 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: ХНХЯ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа ЭМЯ-ны Нүүр ам судлалын салбар зөвлөлийн гишүүн Б.Өнөрбилэг, АШУИС-ийн Нүүр ам судлалын сургуулийн захирал Анагаах ухааны доктор Б.Батбаяр, тэнхимийн эрхлэгч доктор Ч.Гантөмөрийг өнөөдөр хүлээн авч уулзав.

Эрүүл мэндийн яамнаас 2021 онд 330 сумыг шүдний кабинеттай болгохоор бэлтгэл ажлыг хангаж буй. Ингэснээр Хөдөө, орон нутгийн иргэд шүдээ үзүүлэх гэж цаг хугацаа, зардал гарган аймгийн төв орж үзүүлдэг байсаа больж, оршин суугаа газартаа шүдний эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг авдаг болох юм.

“330 сум-330 шүдний кабинет” хөтөлбөрийг хэрэгжүүлсний үр дүнд ажлын байр бий болно. Тэдгээр ажлын байранд шүдний эмчийн туслах бэлтгэх шаардлага үүсэж байна. Иймд тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хөдөө орон нутгийн боловсон хүчнийг сургалтад хамруулж, урьдчилан бэлдэх тал дээр ямар гарц, шийдэл гаргалгаа байгаа талаар санал бодлоо солилцов.

330 суманд шүдний эмнэлэгтэй болоход шүдний эмчийн туслах нэн шаардлагатай байгаа тул богино хугацаанд бэлтгэх, мэргэшүүлэхэд хамтран ажиллахаар боллоо.

Дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлснээр орон нутгийн иргэд ажлын байртай болохоос гадна аймаг, нийслэл явахгүйгээр цаг хугацаа зардал хэмнэж сумандаа шүдний эрүүл мэндийн үйлчилгээг авах нөхцөл бүрдэнэ.

Шүдний өвчлөл нь хамгийн их ачаалал өндөртэй тусламж, үйлчилгээнүүдийн нэг бөгөөд тус кабинетээр дамжуулан эрүүл мэндийн боловсрол, зөв дадлыг олгох ажлууд хийх юм гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.