Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/11-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ-ын Казань хотын дунд сургуульд зэвсэгт халдлага гарах үеэр нэг багш, найман сурагч алагджээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 5 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр ОХУ-ын Татарстаны Бүгд Найрамдах Улсын нийслэл Казань хотын нэгэн дунд сургуульд галт зэвсэгтэй этгээдүүд халдлага үйлджээ.

175 дугаар дунд сургуульд гарсан зэвсэгт халдлагын үеэр нэг багш, найман сурагч алагдаж, дөрвөн хүн эмнэлэгт хүргэгдсэн тухай орон нутгийн онцгой байдлын алба мэдээлсэн байна.

Халдлага үйлдэгчид нь өсвөр насныхан бөгөөд тэдний нэг нь баривчлагдаж, нөгөө нь хүн барьцаалсан байж болзошгүйг зарим эх сурвалж мэдээлжээ.

Татарстаны ерөнхийлөгч Рустам Минниханов, эрүүл мэндийн сайд Марат Садыков, ерөнхий прокурор Илдус Нафиков зэрэг албаны хүмүүс хэргийн газарт ирээд байгаа гэнэ.

Казань хотын бүх боловсролын байгууллагуудын харуул хамгаалалтыг чангатгах арга хэмжээ авсан байна.

Эх сурвалж: РИА Новости