Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/11-НД НИЙТЛЭГДСЭН

Аудиторуудад зориулсан цахим сургалт боллоо

ikon.mn
2021 оны 5 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Санхүүгийн зохицуулах хороо Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институттэй хамтран үнэт цаасны зах зээлд оролцогчдод үйлчилгээ үзүүлэх мөн даатгалын байгууллагад аудит хийх аудиторуудад зориулсан цахим сургалт зохион байгууллаа.

Тодруулбал, энэ сарын 4-7-ны өдрүүдэд үнэт цаасны зах зээлд оролцогчдод үйлчилгээ үзүүлэх аудиторуудад зориулсан цахим сургалтыг зохион байгуулж, Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн түүх, өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлага, хөрөнгийн зах зээлийн бүтээгдэхүүн, эрсдэлд суурилсан аудит, хувьцаат компанид аудит хийх онцлог, санхүүгийн тайлангийн зориулалтаар хийсэн үнэлгээний тайланд аудит хийхэд анхарах зарим асуудлын талаар зэрэг нийт 15 сэдвээр мэдлэг мэдээлэл олгосон юм.

Харин энэ сарын 3-7-нд даатгалын байгууллагад аудит хийх аудиторуудад зориулсан цахим сургалтын үеэр даатгалын тухай ерөнхий ойлголт, салбарын өнөөгийн байдал, даатгал, түүнтэй холбоотой үйл ажиллагааны хууль, эрхзүйн үндсэн зохицуулалт, даатгалын компанийн төлбөрийн чадварын тооцоолол, түүнд хяналт тавих тухай зэрэг нийт 17 сэдвийн хүрээнд сургалтыг зохион явууллаа.

Хоёр сургалтад нийт 51 аудитор хамрагдсан юм.  

 

Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо