Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/11-НД НИЙТЛЭГДСЭН

Улаан-Үд хотод парад алхсан Монгол Улсын Зэвсэгт хүчний бүрэлдэхүүн эх орондоо ирж, тусгаарлалтад оржээ

А.Намуун, iKon.mn
2021 оны 5 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: ЗХЖШ

Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагчид ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын нийслэл Улаан-Үд хотод Аугаа их Эх орны дайны ялалтын 76 жилийн ойд зориулсан цэргийн ёслолын жагсаалд амжилттай оролцоод өчигдөр эх орондоо иржээ.

Зэвсэгт хүчний 330 дугаар ангиас бүрдсэн жагсаалын хайрцаг ОХУ-ын Төрийн далбааны дараа буюу ОХУ-ын Дорнод цэргийн тойргийнхний тэргүүнд сүр жавхлантайгаар алхсан билээ.

Эх сурвалж: ЗХЖШ
Эх сурвалж: ЗХЖШ
Эх сурвалж: ЗХЖШ
Эх сурвалж: ЗХЖШ

ОХУ-ын Буриадын Бүгд Найрамдах Улсын тэргүүн Цыденов Алексей Самбуевич  Монгол Улсын Зэвсэгт хүчний бүрэлдэхүүнийг удирдан ажилласан Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн штабын дарга, бригадын генерал Л.Гансэлэм, тус командлалын Материал, хангалтын хэлтсийн дарга, хурандаа Д.Батзориг, Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн захирагч, хурандаа Н.Бат-Эрдэнэ нарыг хүлээн авч уулзаж, цэргийн ёслолын жагсаалд  оролцсонд талархлаа дэвшүүлсэн байна.

Ташрамд дурдахад, цэргийн ёслолын жагсаалд оролцсон болон ахалсан бүрэлдэхүүн Улсын Онцгой комиссын шийдвэр, зөвлөмжийн дагуу эх орондоо ирээд 14 хоногийн тусгаарлалтад оржээ.

 

 

Эх сурвалж: ЗХЖШ