Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/11-НД НИЙТЛЭГДСЭН

"Сүүлийн дөрвөн сарын хугацаанд КОВИД-19 халдвараар өвчлөөд эдгэрсэн бол хот хооронд чөлөөтэй зорчиж болно"

Г.Номин, iKon.mn
2021 оны 5 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: ЭМЯ

ЭМЯ-ны Судалгаа, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Бумдэлгэр халдвар аваад эдгэрсэн иргэд хэзээ, хэрхэн дархлаажуулалтад хамрагдах талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Өнөөдрийн байдлаар КОВИД-19 халдвараар өвдөөд эдгэрсэн 32,000 гаруй хүн байна. Эдгээр иргэн маань өвчлөөд эдгэрсэн учраас дархлаа тогтсон вакцин хийлгэх шаардлагагүй гэж бодож байж магадгүй учраас мэдээлэл өгье. 

УОК-ын дэргэд эрдэмтэн, судлаачдын баг ажиллаж байгаа. Энэ баг олон улсад хийгдэж судалгаануудад үндэслэн халдвар аваад эдгэрсэн хүмүүсийг вакцинд хамруулах шийдвэр гараад байна. 

КОВИД-19 халдвараар өвчлөөд эдгэрсэн тохиолдолд хэзээ хэрхэн вакцинд хамруулах талаар журамласан. Тодруулбал,

 

Халдвар авсан хүний биед үүссэн эсрэг бие 14-20 дахь хоногт хамгийн дээд хэмжээндээ хүрч байна. Үүнээс хойш тодорхой хугацаагаар хадгалагдаж байгаа бөгөөд зарим судалгаанд эсрэг бие 3-6 сар хадгалагдаж байгааг дурдсан. Халдвар авснаас хойш 160 дахь хоногоос эхлэн эсрэг бие байхгүй болж байгаа талаар судалгаа бас бий. Мөн хүндээр өвчилсөн хүмүүсийн биед үүссэн бие хөнгөн өвчилсөн хүнийхээс урт хугацаагаар тогтвортой байна. Хөнгөн өвчилсөн хүмүүсийн биед үүссэн эсрэг бие хурдан хугацаанд эрчимтэй буурсан гэсэн үг. 

Эдгээр судалгааны үр дүнг үндэслээд буюу өвдөөд эдгэрсэн хүний дархлаа сул, эсрэг бие богино хугацаанд буурч байгаа учраас вакцин хийлгэхийг зөвлөж байна. Вакцины үүсгэх дархлаа удаан хугацаанд тогтоно гэж үзэж байгаа. 

Халдвартай нь батлагдсан иргэд 21 хоногийн дараа вакцинд хамрагдахаас гадна орон нутагт хэрхэн зорчих асуудлаар УОК-ын даргын тушаалаар журам баталсан. Тус журамд зааснаар, 

  • Сүүлийн дөрвөн сарын хугацаанд КОВИД-19 халдвараар өвчлөөд эдгэрсэн хүн,
  • Вакцины бүрэн тунд хамрагдаж, хоёр дахь тунг хийлгэснээс хойш 14 хоносон бол хот хооронд чөлөөтэй зорчиж болно. 
 

Өвдөөд эдгэрсэн болон вакцины бүрэн тунд хамрагдсан талаар лавлагааг e-mongolia системээс аваад орон нутагт зорчих эрхтэй" хэмээн тайлбарлалаа.

ВИДЕО ҮЗЭХ: /2021.03.11/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/496155131568656