Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/11-НД НИЙТЛЭГДСЭН

Өнгөрсөн хоногт шинээр илэрсэн тохиолдлоос гурав дахин их буюу 1,570 хүн эдгэрлээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 5 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Сүүлийн хоногт коронавируст халдварын тохиолдол 477-оор нэмэгдсэн бол 1,570 хүн эдгэрчээ.

Тодруулбал, өчигдөр гэрийн тусгаарлалтаас 978, эмнэлгээс 592 хүн эдгэрч гарсан байна. Энэ нь мөн хугацаанд шинээр илэрсэн коронавируст халдварын тохиолдлоос гурав дахин их байгаа юм.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд коронавирусийн халдвараар өвчилж, эдгэрсэн хүний тоо 34,230 болов.

Одоогоор уг өвчний улмаас 4,631 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Ташрамд дурдахад, коронавирусийн халдвараар өвчлөөд эдгэрсэн хүмүүсийг халдвар батлагдсанаас 21 хоногийн дараа дархлаажуулалтад хамрагдах шаардлагатайг Эрүүл мэндийн яамнаас зөвлөж байгаа билээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/496155131568656