Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/11-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Буянтогтох: Вакцинаар тогтож байгаа дархлаа халдварын тархалт буурахад нөлөөлж эхэлсэн

Г.Номин, iKon.mn
2021 оны 5 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хуралд Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох оролцож сүүлийн өдрүүдэд халдварын тохиолдлын тоо буурч байгаа нь ямар нөхцөл байдлаас үүдэлтэй талаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Өмнө нь өдөрт 30-40 мянган шинжилгээ хийж байсан. Тухайн үед сайн дурын шинжилгээ дийлэнх хувийг эзэлж байсан. Сайн дурын шинжилгээнээс илрэх батлагдсан тохиолдол маш бага байсан учраас одоо хавьтал хөөсөн шинжилгээ хийгдэж байна. Өдөрт дунджаар 7,500-8,000 шинжилгээ хийж байгаагийн дийлэнх нь ойрын хавьтлын шинжилгээ байгаа. Ойрын хавьтлаас хийж байгаа шинжилгээний явцад илрэх хувь өмнөх долоо хоногоос буурсан үзүүлэлттэй байгаагаас үүдэн халдварын тоо буурч байна. 

Нийслэлд ойрын хавьтлуудын шинжилгээнд эзлэх эерэг хувь 10 орчим байгаа бол улсын хэмжээнд 6 хувьтай байна.  

Мөн вакцины нөлөө орж ирж байгаа. Тухайлбал, эхний тунд хамрагдсан иргэдийн 0.5 хувь нь л халдвар авсан. Вакцины нөлөөгөөр тогтож байгаа дархлаа халдварын тархалт буурахад нөлөөлж байгаа гэж ойлгож болно" гэдгийг хэллээ.

ВИДЕО ҮЗЭХ: /2021.03.11/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/496155131568656