Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/11-НД НИЙТЛЭГДСЭН

Баянхонгор аймагт COVID-19-ийн халдвар бүртгэгдэлгүй 11 хоносон бол Сүхбаатар аймагт долоон хүн шинээр өвчиллөө

Б.Дэлгэр, iKon.mn
2021 оны 5 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг ЗТХЯ-наас авав.

Аймгуудад гарах коронавирусийн халдварын тоо харьцангуй буурч байна. Тухайлбал, өнгөрсөн хоногт нийт 25 хүн орон нутагт өвчилснийг ЭМЯ мэдээлэв. 

Улсын хэмжээнд 20 аймагт COVID-19-ийн халдвар тархсанаас 13 аймагт өнгөрсөн хоногт шинээр өвчлөл бүртгэгдээгүй байна. Ялангуяа, Баянхонгор аймагт коронавирусийн халдвар бүртгэгдэлгүй 11 хоносон бол Дундговьд найм, Ховдод тав хоножээ.

Харин Сүхбаатар аймагт долоон хүн шинээр өвчилсөн нь аймгууд дундаа хамгийн өндөрт тооцогдож байна. 

 

Орон нутагт вакцинжуулалтын ажил идэвхтэй өрнөж байгаа. Нийт 1.1 сая хүнийг дархлаажуулахаар төлөвлөсөн. Тавдугаар сарын 10-ны өдрийн байдлаар орон нутагт 742,900 хүн вакцины эхний тун, 148,850 хүн хоёрдугаар тундаа хамрагдаад байна.

Аймгуудын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж харна уу.