Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/11-НД НИЙТЛЭГДСЭН

4-23 хоногийн өмнө COVID-19-ийн онош нь батлагдсан есөн хүн нас барлаа

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 5 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өчигдөр коронавируст дхалдварын шалтгаант нас баралт есөөр нэмэгдлээ.

Нас барсан хүмүүсийн тухайд 4-23 хоногийн өмнө онош нь батлагдсан бөгөөд бүгд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан аж.

Тодруулбал,

  • Дөрөвдүгээр сарын 18-нд онош нь батлагдсан 41 настай эрэгтэй,
  • Дөрөвдүгээр сарын 26-нд онош нь батлагдсан 64 настай эмэгтэй,
  • Тавдугаар сарын 1-нд онош нь батлагдсан 74 настай эмэгтэй,
  • Тавдугаар сарын 2-нд онош нь батлагдсан 90 настай эмэгтэй,
  • Тавдугаар сарын 3-нд онош нь батлагдсан 79 настай эрэгтэй, 47 болон 71 настай эмэгтэй,
  • Тавдугаар сарын 7-нд онош нь батлагдсан 81 настай эмэгтэй, 52 настай эрэгтэй нар өчигдөр коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр амиа алдлаа.

Цар тахлын улмаас нас барсан хүмүүсийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Өнөөдрийн байдлаар коронавируст халдварын улмаас нас барсан хүний тоо 190 болоод байна. Үүнээс 179 хүнийг уг өвчний хүндрэлээр эндсэн гэж ЭМЯ-наас мэдээлж байгаа бол 11 хүний хавсарсан өвчний улмаас нас барсан гэж үзэж байгаа юм.

Одоогоор уг өвчний улмаас нийтдээ 4,631 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас,

  • Хөнгөн-2,510
  • Хүндэвтэр-1,487
  • Хүнд-524
  • Маш хүнд-110 хүн байна.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/496155131568656